Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Олон улсын хүний эрхийн ”Эмнести интернэшнл” байгууллагын албан ёсны мэдэгдэл
Олон улсын хүний эрхийн "Эмнести интернэшнл" байгууллагын албан ёсны
мэдэгдэл
/албан бус орчуулга/

Монгол Улсын Засгийн газарт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүний эрхийг хүндэтгэхийг шаардах тухай

/Гэр булийнхэнд нь 2012 оны тавдугаар сарын 12-нд 18.40 цагт илгээв./

"Эмнести интернэшнл" Монголын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 13-наас хойш авлигын хэргээр цагдан хоригдож байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай олон улсын хүний эрхийн хуулийн дагуу харилцахыг шаардаж байна.
Шаардлагад, өмгөөлөгч нартайгаа уулзах эрхийг олгох, гэр бүлтэй нь уулзуулах, шаардлагатай эмчилгээгээр хангах, эрх чөлөөнд нь халдахгүй байх зэрэг багтана.
Н.Энхбаяр нь Төв аймгийн Хорих төвд дөрөвдүгээр сарын 13-наас хойш цагдан хоригдсон бөгөөд тавдугаар сарын 5-нд хуурай өлсгөлөн зарлаж, улмаар бие нь муудсанаас хойш 461 дүгээр Хорих ангид шилжүүлүүлж, тавдугаар сарын 9-нд Нэгдсэн II эмнэлэгт хүргэгдсэн.
"Эмнести интернэшнл"-ийн зүгээс гол тавигдсан түгшүүрүүд.



1.    Эмнести интернэшнл шүүхээс олж авсан баримтыг судлахад Н.Энхбаярыг хууль,
хяналтын байгууллагууд хуулиас гадуур, дур зоргоороо цагдан хорьсон нь
тодорхой    байна.    Хэрэв    хууль,    хяналтын    байгууллагуудад    Н.Энхбаярыг
үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагатай гэсэн нотлох баримт байсан бол энэ нь
шүүхийн баримтад олдоогүй байна. Тиймээс шүүгч нарын зүгээс нотлох баримтыг
гаргаж өмгөөлөгч нарт нь танилцуулж, үгүйсгэх боломжийг олгохыг шаардаж байна.
Хэрэв шүүх хяналтын байгууллагуудад тийм баримт байхгүй бол Н.Энхбаярыг
эцсийн шүүхийн шийдвэр гартал суллахыг шаардаж байна. "Эмнести интернэшнл"
Н.Энхбаярыг үргэлжлүүлэн   цагдан  хорих  үндэслэл  болсон   нэмэлт  мэдээлэл,
нотлох баримтыг Монголын Засгийн газраас шаардсан боловч одоо болтол хариу
ирээгүй байна.

2.    "Эмнести интернэшнл"-ийг хамгийн их сэтгэл зовоосон мэдээлэл нь цагдаагийн байгууллагууд   захирамж   гаргаж   Н.Энхбаярыг   албадан   хооллохыг   оролдсон.
Өлсгөлөн зарласан хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй хооллохыг зөвхөн мэргэжлийн эмч нар тухайн хүний биеийн байдал, эмчилгээний хэрэгцээ болон сэтгэцийн байдлыг харгалзан шийддэг олон улсад хүлээгдсэн журамтай.

3.    Бидний ойлгосноор, хууль хяналтын байгууллагууд Н.Энхбаярыг сарын турш гэр бүлийнхэнтэй нь харилцуулаагүй , энэ нь олон улсын хүний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн болно.  Тавдугаар сарын  7-ноос Н.Энхбаярт ямар нэг байдлаар гэр бүлийнхэнтэйгээ уулзах бололцоо гаргасан гэж байгаа боловч хууль хяналтын байгууллагууд цаашид хэрхэн авирлах нь тодорхойгүй байна.
 
4. Н.Энхбаярын өмгөөлөгч нарын мэдэгдсэнээр тэдэнд Н.Энхбаяртай уулзахад нууцлалын байдал ноцтойгоор зөрчигдсөн, Н.Энхбаярт эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл алдагдсан байна.

"Эмнести интернэшнл" Монголын Засгийн газарт дараах шаардлагуудыг тавьж байна.
1.    Н.Энхбаярыг шүүхийн зүй ёсны шийдвэр гартал яаралтай суллах. Хэрэв шүүхээр Н.Энхбаяр  мөрдөн  байцаалтаас  зугтах,   гэрчийн   мэдүүлэгт  нөлөөлөх,   нотлох баримт устгах гэх мэт саад учруулах магадлал байгаад, түүнийг өмгөөлөгч нар нь үгүйсгэж үзсэний эцэс дээр шүүхээр цагдан хорих шаардлагатай гэж тогтоогоогүй бол Н.Энхбаярыг суллах хэрэгтэй. Тэрбээр асуултад хариулахгүй, эсвэл мөрдөн байцаагч   нарын   гарт   орсон   нотлох   баримтыг  устгаж   магадгүй   гэх   мэтийн тайлбарууд цаашид цагдан хорих шалтаг гэж үзэхгүй болно.
2.    Н.Энхбаяр цагдан хоригдож байгаа үедээ өөрийн дураар,  шаардлагатай үед
тэрчлэн хувийн нууцыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний
дагуу гэр бүл болон өмгөөлөгч нар, түүний сонгосон хүмүүстэй уулзах боломжийг
олгох хэрэгтэй.
3.    Н.Энхбаярт шаардлагатай нарийн мэргэшлийн эмчилгээ сувилгааг нэн даруй эмч нарын ёс зүйн дагуу олгох хэрэгтэй. Үүнд, гагцхүү хувийн нууцыг хадгалсан, хараат бус болон эмчлүүлэгчийн зөвшөөрөлтэй эмчилгээ багтана.
4.    Үүнээс хойш Н.Энхбаярыг шилжүүлэх болгонд гэр бүлд нь шууд мэдэгдэж , гэр
бүлд нь Н.Энхбаяртай тогтмол уулзах боломж олгож, өөрийн зөвшөөрсөн ямар нэг эмчилгээ, сувилгаа эхэлсэн үед мэдэгдэх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан