Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортолно

Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолжээ.

2008 онд манай улс 5.1 сая тонн нүүрс экспортолсон бол 2012 онд 20.5 сая тонн нүүрс гадагш нь гаргасан тоон мэдээ байна. Жил ирэх тусам нүүрсний экспортын тоо хэмжээ нэмэгдэж буй ч өнгөрсөн оноос экспорт саараад байгаа юм. Тиймээс нүүрсний чанарт анхаарч боловсруулж гаргах нь  чухал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдсэн. Тэгвэл Тавантолгойгоос олборлосон нүүрсийг “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрт боловсруулан Хятад руу экспортлох ажлыг өрнүүлж байна. Тус компанийн нүүрс боловсруулах үйлдвэр жилдээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 549 мянган тонн нүүрс угаажээ. Дашрамд дурдахад Монгол Улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан