Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ОНЦГОЙ БАЙДЛЫН ОНЦГҮЙ ДАРГА НАРЫН ТҮҮХ
Сайд, дарга нараас нь болж нэг хэсэг Онцгой байдлын ерөнхий газрыг Олз ашиг хайгчдын ерөнхий газар хэмээн нэрийдэж байлаа. Одоо ч ингэж нэрлэж болно. Өмнө нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байсан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа завшсан хэргээр шүүхээс ял сонсч, “аав”-ынд зочилсныг уншигчид санаж буй биз. Тэд хэдэн жил дамнан зарга хийж, эцэст нь хууль хяналтын байгууллагынхан С.Отгонбаяр, П.Даш нарт холбогдох хэргийг өршөөлд хамруулсан юм. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын хувьд АН-ын дарга Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дарга асан П.Даш одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ суугаа гэнэ. Эрүүгийн хэрэгт холбогдохоос гадна тэдний суудал ганхах болсон шалтгааныг цухас дурдъя. С.Отгонбаярыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, П.Дашийг ОБЕГ-ын дарга байх үед буюу 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар явсан “МИ-8” нисдэг тэрэг осолдож, 19 аврагч, гал сөнөөгчөөс дөрөв нь л амьд эргэж ирсэн. Тухайн үед удирдлагууд нь цаг агаарын байдал муу, ширүүн бороо, салхитай байгааг мэдсээр байж аврагч, гал сөнөөгчдийг түймрийн голомт руу илгээсэн нь “МИ-8” нисдэг тэрэг осолдох шалтгаан болсон гэдгийг албаныхан онцолж байлаа.
Гэвч Эрүүгийн хуульд байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох заалтыг “хулгайлснаар” С.Отгонбаяр, П.Даш нар хариуцлага үүрээгүй.
Эл хэргийг шийдэх ёстой байсан хоёр заалт Эрүүгийн хуулиас хачирхалтайгаар алга болсон. Тэр үед нь тааруулан шүүх хурал хийсэн болоод нэг хэсэгтээ л шуугиад нам жим болсон. “МИ-8” осолдож, 15 аврагч амиа алдсан хэрэгт хэн ч хариуцлага үүрээгүй, харуусалт түүх болоод л өнгөрсөн юм. Ингэж С.Отгонбаяр, П.Даш нар албан тушаалын төлөө тэмцэлдэх, сандал ширээтэй зууралдах, албан хаагчдаа чинийх, минийхээр ялгах, тамга тэмдгээ булаацалдах, албан тушаал эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгөнд дур мэдэн гар дүрэх, хууль бус тогтоол, шийдвэр гаргах, хариуцлагаас зугатах жишиг тогтоосон “гавьяатай”.
Эл “гавьяа”-г одоогийн дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр үргэлжлүүлж байгаа гэхэд буруудахгүй. Тэрээр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогүй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хүмүүсээ онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зүй бусаар завшсан гээд нэг хэсэг түүний хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэл тасрахгүй байв. Хууль хяналтынхан шалгасан ч удаатай. Харин тэрээр энэ бүхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна.
Ц.Амгаланбаяр “Та нар намайг яаж ч чадахгүй. Миний ард Шадар сайд М.Энхболд, МАН-ын хотын фракц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бий” хэмээн томордогийг албан хаагчид нь хэлдэг. Мөн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай найз, нэг нутгийнх. Тиймээс ямар ч хариуцлага хүлээхгүй хэмээн хэлэх нэгэн байна.
ОБЕГ Ц.Амгаланбаярын хувийн компани шиг л болж хувирчээ. Тэрээр 2008 оноос хойш тендер зарлалгүйгээр бараа, үйлчилгээ худалдан авсан, Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхантай хуйвалдан импортоор оруулж ирсэн буудайг дотоодын аж ахуйн нэгжийн тарьсан будаа хэмээн Засгийн газрыг хуурч их хэмжээний мөнгө хувьдаа завшсан аж. АТГ-ынхан одоогоос дөрвөн жилийн өмнө эл асуудлыг шалгаж, Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, залилан хийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Их хэмжээний чанаргүй үрийн буудайг худалдан авахыг зөвшөөрч гэрээ байгуулан, мөнгийг нь шилжүүлэх тушаал гаргасан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ч хариуцлага үүрэх ёстой учир Д.Батсайхантай хамт шалгах шаардлагатай гэдгийг хуульчид хэлж буй. АТГ-ынхан ОБЕГ-ын даргад хандан гэмт хэрэгт холбогдоод буй Д.Батсайханы албан тушаалыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг гурван жилийн өмнө өгч байсан боловч одоо болтол шийдвэрлэж өгөөгүй гэнэ.
Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Нэг ёсондоо Д.Батсайхан, Ц.Амгаланбаяр нарт холбогдох хэрэг ингэж замхрах шатандаа оржээ. Энэ мэтээр Онцгойгийн дарга нарт холбоотой хууль бус үйлдлүүдийн захаас нь дурдахад л ийм байна.
Тэрээр хууль бус үйлдлээ нуухын тулд 2008-2010 онд байгууллагынхаа 10-12 хүнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хүнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан гэнэ. Зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл ч байна.
Хамгийн сүүлд л гэхэд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан таван аврагч, гал сөнөөгчийн гурав нь амиа алдаж, хоёрынх нь бие 60-80 хувь түлэгдэж, үхэл амьдралын зааг дээр байна. Уг харамсалтай явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “Хууль хяналтын байгууллага шалгаад Амгаланбаяр буруутай, хариуцлага хүлээ гэвэл би бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дүрд тоглов. Уг нь, та аль эрт л хууль бус үйлдлийнхээ хариуд хариуцлагаа үүрээд явах ёстой байсан шүү дээ.
Хамгийн онцгой салбарт зарцуулах ёстой хөрөнгийг томилогдсон дарга бүр нь албан тушаалтнуудтайгаа хамтарч дундаас нь хувьдаа завшаад байхаар яаж ч олигтой хангамжтай байх билээ. Тэдний хумсалсан мөнгөөр аврагчид, гал сөнөөгчдөдөө хэрэгтэй, шаардлагатай багаж, хэрэгслийг нь авч өгсөн бол гэдэг асуулт яахын аргагүй гарч ирэх юм эрхэм Онцгойн дарга нар аа.

0 Сэтгэгдэл