Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг сонгуульд оролцохгүй байхыг хүслээ
Шударга ёсны төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө нэрлэдэг “Үндэсний Хас”, “Эрс шинэчлэл”, “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-өөс өнгөрсөн сонгуулийн үеэр болсон үймээний гол буруутан нь тухайн үед МАХН-ын дарга байсан С.Баяр, ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нар хэмээн зарлав. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнд хэн буруутай нь шүүхээс тогтоогдоогүй байхад дээрх хоёр хүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших сураг дуулдсан нь дээрх хөдөлгөөнийхний дургүйг хүргэжээ.Тус хөдөлгөөнийхөн тухайн үед МАХН-ын дарга байсан С.Баяр намын байран дотор гавлуулж, зодуулж нас барсан иргэний талаар “Кредит” банкны мөнгөний авдрыг ухах гэж яваад угаартаж нас барсан хэмээн худал мэдээлэл олон нийтэд цацсан. Харин ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил тухайн үед өөрийн эрх мэдлийн хүрээнээс хальсан үймээн тарьж, БХЯ-ны мэдэлд байдаг дотоодын цэргийн хүчнийг ард түмний эсрэг турхирсан нь маргаангүй үнэн. Гэвч энэ хэрэгт холбоотой олон удаагийн шүүх хурал, мөрдөн байцаалтад хөндлөнгөөс нөлөөлж, гол буруутныг тогтоолгүй өдий хүрсэн.  
Тиймээс МАН болон СЕХ-д дээрх хоёр улстөрчийг энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй байхыг хүссэн шаардлага хүргүүлж байгаа гэнэ. Мөн ард иргэд энэ хоёр улстөрчийн хийсэн хэрэг, хутгасан будлианыг санаж, одоогийн сонгуулиар сонгохгүй байхыг уриалсан юм.
0 Сэтгэгдэл
yag unen.
Хамгийн их уншсан