Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Д.Хаянхярваа: Сая төгрөгийг улсын төсөвт мөнгө орж ирсэн цагт өгнө
Хоёр намын амлалтын мөнгө болох сая төгрөгийг эхний ээлжинд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хувааж өгөхөөр болсон. Энэ мөнгөний эхнийг дөрөвдүгээр сард өгөх байсан ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар өгч амжаагүй. Энэ сард олох эсэх нь ч тодорхойгүй байгаа. Гэтэл сая төгрөг авах гэсэн иргэд харьяа дүүргийнхээ хороонд урт дараалал үүсгэн жагсах. Мөн дайны хажуугаар дажин гэгчээр, “Сая төгрөг өгөх гэж байна. Бичиг баримтаа бүрдүүл” гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл нисэх болов.  
Сангийн сайд Д.Хаянхярваагаас энэ мөнгийг хэзээ олгох талаар тодруулахад, “Хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Өгч чадахгүй байгаа шалтгаан нь санхүүжилт. Хэзээ мөнгөтэй болно тэр цагт л олгож эхлэх байх. Хэрэв мөнгө ороод ирвэл дөрөв, тавдугаар сарын мөнгийг хамтад нь олгоно” гэлээ.
Ямартай ч Засгийн газар холбогдох газруудаас санхүүжилтийг нь бүрдүүлэхээр шахаж байгаа гэнэ.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан