Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Эрдэнэс Таван толгой” энэ онд 11 сая тонн нүүрс экспортолно

“Эрдэнэс Таван толгой” компанийн  нүүрсний  борлуулалт дөрөвдүгээр сард буурсан ч өнгөрсөн сард  сэргэж, нэг сая орчим тоннд хүрлээ хэмээн албаныхан мэдэгдлээ.

Эхний таван сарын байдлаар “Эрдэнэс Таван Толгой” компани нийт хоёр сая гаруй тонн нүүрс борлуулжээ. “Чалко”-той байгуулсан гэрээний хүрээнд “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсний үнэд долдугаар сар хүртэл өөрчлөлт орохгүй бөгөөд Зүүн цанхиас Хятадын хилийн боомтын агуулахад хүргэсэн нэг тонн нүүрсийг 57 ам.доллараар худалджээ. Харин Баруун цанхийн нүүрсийг тонн тутмыг нь 34-37 ам.доллараар борлуулсан байна. Энэ онд “Эрдэнэс Таван толгой” компани 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ.

 Дашрамд дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Энержи Ресурс” компаниас барьсан өртөг болох 90 сая ам.доллараар худалдаж авсан. Ингэснээр “Эрдэнэс Таван Толгой”-н нүүрсний экспортын өртгийн  40 хувийг  тээвэрлэлтийн зардлаасаа хэмнэх бололцоотой гэдгийг  мэргэжилтнүүд хэллээ. “Энержи Ресурс” компанийн мэдэлд байх үед уг замын хураамж 3.8-4.8 ам. доллар байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан