Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
СЕХ-ны таван гишүүн тангарагаа өргөлөө


Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул нөхөн сонгогдож өнөөдөр тангарагаа өргөлөө. Таван гишүүний дөрвийг нь УИХ-аас, нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог байна. УИХ-ын зүгээс
Н.Дагва, Г.Гэрэлт-од, Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нарыг санал болгосон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Билэгтийг санал болгожээ. Дээрх таван хүн Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ тангараглав.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд  оролцсон Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл  Сонгуулийн Ерөнхий Хорооныхонд хандаж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хороо түүний гишүүд төрийг төвхнүүлэхэд өндөр үүрэг, хариуцлага хүлээж байгааг онцлон тэмдэглээд  энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа хуулийг чандлан баримтлахын сацуу хуулийг сайтар ойлгуулж тайлбарлаж ажиллах нь чухал байна. Ялангуяа иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж байж сонгууль шударга, маргаангүй явагдах боломжтойг тэрээр онцолж хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан