Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төрийн хүндэтгэлийн концертийг найруулах найруулагчийг энэ сард сонгоно
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2012 оны анхны хурал өнөөдөр Төрийн ордонд болж, наадмын бэлтгэл ажил албан ёсоор эхэлж байна.
Өнгөрсөн жилийн наадам олон тэгш ой давхцсан бол энэ жилийнх УИХ болон НИТХ-ын сонгуулийг зохион байгуулах их ажлын дараа таарч байгаа. Иймд сонгуультай холбогдоод улсын баяр наадмын бэлтгэл ажил цалгардах ёсгүй. Тиймээс энэ хугацаанд салбар хороод бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.



Наадмын бөхийн оноолтын программыг шинэчлэн боловсруулж, Төв цэнгэлдэхэд цугласан наадамчид болон баяр наадмыг шууд дамжуулж байгаа телевизийн дэлгэцээр бөхийн оноолт болон хэрхэн ам авсан байдлыг шуурхай үзүүлэх нөхцөлийг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох, морь барианы газар дахь үзэгчдийн суудлыг шинэчлэх зэрэг олон санал гарч байлаа. Их тэнгэр дэх төрийн хүлээн авалт зохион байгуулдаг харшид засвар хийх, төв асрын тулгуур, дээврийг засварлах санал Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооноос гаргав.
Наадамчдын хамгийн ихээр сонирхдог Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг найруулах, зохион байгуулах  ерөнхий найруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Шадар сайд онцлоод  Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талд том дэлгэц ажиллуулж, наадамчдыг нээлт, хаалтын тоглолтыг саадгүй харах боломжоор хангаж ажиллахыг даалгав.
Мөн морины уралдааны замын энхэл донхлыг тэгшлэх, хагарсан ан цавыг бөглөх ажлыг эртнээс хийж, Хүй долоон худгийн автозамын асуудалд анхаарч ажиллахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөг энэ хурлаар баталсан бөгөөд төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  бүрэн хангаж ажиллахыг салбар хорооны дарга нарт даалгаад ирэх сарын 20 гэхэд наадмын нэгдсэн хөтөлбөр бэлэн болсон байх учиртайг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан