Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Гадаадад байгаа иргэд сонгууль өгөхийн тулд хоёр зардал гаргах уу, эсвэл...


Монгол Улс анх удаа гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулахаар болсон. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нарын хамтарсан тушаал баталсан. Уг тушаалдаа,  “гадаадад байгаа монгол иргэд сонгууль өгөхийн тулд тухайн улсад буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартаа өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой” гэж заасан. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргахгүй байх асуудлыг ярилцав.

АН-ынхны хувьд сонгуульд оролцож, саналаа өгөх хүсэлтээ иргэд цахим хэлбэрээр өгчихөөд, саналаа харин биеэр очиж өгөх нь зөв. Тэгэхгүй бол иргэд сонгууль өгөхийн тулд дипломат төлөөлөгчийн газар руу ирж очих гэж дөрвөн удаа явж, халаасныхаа мөнгөнөөс үрэх болно. Тиймээс бүртгэлээ интернэтээр өгчихөөд, саналаа биеэрээ очиж өгөх нь зөв гэв. Харин МАН-ынхан болон СЕХ-ныхон баталсан журмаа л дагах нь зөв. Нэгэнт баталса журам байхад бид хэрэгжүүлэх л ёстой гэв. Үүнээс болж багагүй маргаан үүссэн юм.

АНУ-д Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар хоёр хотод л байдаг аж. Нэг нь Сан-Франциско, нөгөө нь Вашингтон. Тэгтэл Нью-Иорк, Чикаго зэрэг хотод амьдарч байгаа иргэд тавдугаар сарын 31-нээс өмнө тийшээ очиж сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэхийн тулд маш их зардал гаргах болчихоод байгаа юм. Тухайлбал Чикагод байгаа хүн Сан-Франциско орохын тулд нэг талдаа онгоцоор гурван цаг нисдэг аж. Ингэж очиж бүртгүүллээ гэхэд зургадугаар сарын 10-нд дахин очих ёстой. Тиймээс энэ бүх зардлыг цэгцлэх ёстой гэв.

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд, “Та нар ингэж зүтгэж байгаа нь. Гадаадад байгаа монгол иргэдийг санал өгүүлэхгүй байх гэсэн арга уу. Иргэдээ бодож л байгаа бол үүнийг бид хийх ёстой. Хуулиас давсан журам байхгүй” гэдгийг сануулсан. Ийн маргалдсаны эцэст Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нарын баталсан журмыг эргэн харахаар болсон юм.
Г.Баатар
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан