Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй
Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Мэргэшлийн зөвлөлөөс мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.14)
Дорноговь аймгийн нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Жүжигчин Жорж Клуни Калифорнийн амбан захирагч болно гэнэ
Холливудын 53 настай жүжигчин Жорж Клуни улс төр хөөцөлдөж Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд оролцоно гэж түүний ойр дотныхны эх сурвалжийг иш татан британийн The Daily Mirror мэдээлжээ. Клуни амбан захирагчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөх гэнэ.
Жүжигчин сонгуулийн кампанит ажлаа өмгөөлөгч Амал Аламуддинатай хуримласныхаа дараа шууд эхлэх юм байна. Ойр дотныхны нь үгээр бол тэд есдүгээр сарын 12-нд хуримлаад Итали явахаар төлөвлөж байгаа юм байх.

Жорж Клунийн нэр хүнд Ардчилсан нам дотор их өндөр учраас холливудын эх орон Калифорнид кино од маргаангүй ялна гэж ойрын эх суравалж нь хэлжээ. Жорж Клуни олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, 2008-2014 онд НҮБ-ын энхтайвны элчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
Калифорни мужийн амбан захирагчаар бас Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер 2003-2011 онд хоёр сонгуулийн хугацаанд ажиллаж байсан юм.
Холливудын 53 настай жүжигчин Жорж Клуни улс төр хөөцөлдөж Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд оролцоно гэж түүний ойр дотныхны эх сурвалжийг иш татан британийн The Daily Mirror мэдээлжээ. Клуни амбан захирагчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөх гэнэ. Жүжигчин сонгуулийн кампанит ажлаа өмгөөлөгч Амал Аламуддинатай хуримласныхаа дараа шууд эхлэх юм байна. Ойр дотныхны нь үгээр бол тэд есдүгээр сарын 12-нд хуримлаад Итали явахаар төлөвлөж байгаа юм байх.

0 Сэтгэгдэл