Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Батж. Батбаяр: Төр хэлсэн амандаа хүрч, хохирогчдын хохирлыг барагдуулах учиртай
Шил шилээ даран дампуурлаа зарласан Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах, цаашид хэрхэх талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын мэдээллийг сонсов. Хохирогчдын түр хорооныхны хэлж буйгаар хадгаламж зээлийн 29 хоршооны 8301 хохорогчийн 43 тэрбум төгрөгийн  битүүмжилсэн аж. Үүний 50 хувийг төрөөс барагдуулсан ч тэр цагаас хойш найман жил болчихоод байхад 50 хувиа авч чадаагүй аж. Ингэж 50 хувиа барагдуулах гэсээр байтал эхнээсээ нас барсан, цус харавсан гээд хохирогчид хорогдсоор байгаа аж. Ер нь, хохирогчдын дийлэнх нь өндөр настан, тэр дундаа эмэгтэйчүүд бий гэнэ. Тиймээс хохирлоо бүрэн барагдуулахыг шаардаж байгаа юм.

Уг нь, хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг төр битүүмжилж байх үед тухайн үеийн эзэд нь “Бидний хөрөнгийг битүүмжлэх хэрэггүй. Бид хохирлыг барагдуулж чадна” гэж хэлж байсан аж. Гэтэл төр үүнийг үл харгалзан хадгаламж зээлийн  хоршоодын хөрөнгийг битүүмжилсэн ч өнөөг хүртэл хохирлыг 100 хувь барагдуулаагүйн дээр, битүүмжилсэн хөрөнгө нь үнэгүйдэж, үрэгдэж байгааг хохирогчдын төлөөлөл хэлж байв. Тухайлбал, битүүмжилсэн хөрөнгөд анх ашигт малтмалын 14 лиценз байсан ч тавыг нь АМГ-аас төлбөр тооцоо хийгээгүй гэдэг үндэслэлээр хураажээ. Харин есөн лиценз хаачив гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн хэд хэдэн, газар, орон сууцыг зах зээлийн болон анхны үнээс хямдаар борлуулсан гэнэ. Засгийн газрын 242 дугаар тогтоолд “Дуудлага худалдааны анхны үнэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон үнэ байна” гэж заасан ч үүнээс хямдаар борлуулчихаад байгаа гэнэ. Гэтэл загвар, өнгө үзэмж нь гологдсон, мараалын элэгдэлд орсон, дуудлага худалдаанд оруулсан ч борлогдохгүй компьютер зэргийг өндөр үнээр үнэлсэн байдан аж. Энэ нь өнөөгийн зах зээлд бодит үнэлгээ биш гэдэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан болон хохирогчид санал нэгджээ. Тиймээс бодит үнэлгээ хийлгэх зорилгоор Прокурорын байгууллагаас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

Харин үүнд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, “Төр хохирогчдын хохирлыг барагдуулна гэсэн бол барагдуулах л ёстой. Дунд нь бизнес хийсэн хүн байвал хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Харин тухайн үед үнэлгээ хийсэн хүнд хариуцлага ногдуулна гэдэг байж болохгүй зүйл байх. Яагаад гэвэл тэр үед үнэтэй байсан зүйл өнөөдөр үнэгүйдэж болно. Тиймээс тухайн үед нь үүнийг зарж борлуулах ажлыг зохион байгуулж чадаагүй ШШГЕГ-т хариуцлага үүрүүлэх учиртай” гэв.
Харин ШШГЕГ-ынхан Б.Батбаяр гишүүний хэлсэнтэй санал нэгдэхгүй буйгаа хэлсэн. Тухайлбал, шүүхийн шийдвэрийнхэн битүүмжилсэн хөрөнгөөр бизнес хийгээгүй, бараа бүтээгдэхүүнийг албаар зарж борлуулаагүй гэсэн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлсэн юм.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан