Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АТГ-ын бүтцийг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцлаа. АТГ-ын хувьд өнөөдрийн байдлаар дөрвөн албатайгаар ажиллаж байгаа аж. Гэхдээ хуулийн дагуу бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийх шаардлага байгаа гэдгийг АТГ-ын дарга Д.Ганболд хэлсэн юм. АТГ-ын өргөтгөлийн барилга бариулж эхэлсэн бөгөөд долдугаар сард дуусч ашиглалтад орох аж. Энэ нь төсвийн хөрөнгөөр барьж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, АТГ-ын үндсэн үүргүүдийн нэг нь хуулийг ухуулан сурталчилж, соён гэгээрүүлэх. Гэтэл ийм ажил хийхгүй байна. АТГ л гэхээр нийгэмд барьж, цагддаг, хорьдог гэсэн сэтгэлгээ төрүүлэх болсон. АТГ-ын Соён гэгээрүүлэх албаны чиг үүрэг буруу яваад байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад шинээр батлагдсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх ажил хийх ёстой байдал хийхгүй юм. Хийж байгаа сургалт нь нэг л их айдастай. Тиймээс Хууль зүйн байнгын хороо АТГ хамтарч ойрын хугацаанд сургалт семинар явуулах хэрэгтэй байна. Түүнээс гарсан тогтоол шийдвэрийг гарын авлага болгож түүнийхээ дагуу хуулийг таниулах талаар зөв сургалт явуулах хэрэг байна гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, төрийн албаныхан Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн талаар хангалттай мэдээлэлгүй байна. Гэтэл АТГ-ынхан хууль таниулах үүргээ умартан албан тушаалаараа далайлгаж, айлгадаг л байгууллага болж хувирлаа. АТГ-ынхан авлигын хэрэг нэрээр улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж шүүмжлэл ч байна. Тиймээс алдаагаа зас гэв. Ийн гишүүд санал хэлж, Хууль зүйн байнгын хорооны дараагийн хуралдаанаар тогтоол боловсруулж, АТГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл