Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нэг сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгоно
Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь ирэх долоо хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгохоор болсныг Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ дөрөв, тавдугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам судалжээ. Судалгаанаас үзэхэд өчигдрийн байдлаар 272582 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. НХХЯ энэ сарын 7-ноос эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн байна. Тэгвэл 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээрийн 717748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авна гэсэн бол  21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан