Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Петро Чайна Дачин Тамсаг” компани давж заалдав

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн үүднээс Дорнод аймгийн Матад сумын газар нутагт нөхөн сэргээлт хийлгэх, хохирол барагдуул хэмээн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг өнгөрсөн оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Тус дүүргийн шүүх өнгөрсөн сард уг нэхэмжлэлийг хэлэлцээд “Петро Чайна Дачин Тамсаг” компани Дорнод аймгийн Матад сумын дөрөвдүгээр багийн нутаг Тосон-Уул 19 дүгээр талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй учир нөхөн төлбөр нэг тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөг гаргуулж, тус сумын төсөвт оруулах, байгаль орчныг нөхөн сэргэхийг тус компанид даалгасан шийдвэр гаргажээ. Харин тус компанийнхан эл шийдвэрийг эсэргүүцэж, хэрэгсэхгүй болгуулахаар дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна.   

Г.АЛТАН

0 Сэтгэгдэл
Нөгөө Монгол ирээд 100 гаруй жил суурьшчихсан урьд зүгийн нөхдүүд нь шүүхээр нэг байгаам байна л даа
Хамгийн их уншсан