Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн багц хууль санаачлан өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын “Төсвийн тухай хууль” болон Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн түүнчилэн “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хууийн төслийг санаачилан УИХ-д өргөн барив.

Тэрээр өмнө нь “Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хүүхдийн мөнгө олгох тухай” хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Харин өнгөрсөн долоо хоногийн эхээр татварын багц хуулид өөрчлөлт оруулах саналыг нэмж хүргүүлжээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн жилийн төсөв, тэдгээрийн тодотголын төсөлд тусгагдсан нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хэлэлцэж баталж байх зарчмыг УИХ баримтлах заалтыг “Төсвийн тухай хууль”-д нэмж тусгахаар оруулж байна.
Гэр бүлдээ хүмүүжиж байгаа, эсвэл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид хүмүүжиж байгаа, сургуулийн насны хүүхэд нь сургуульдаа хамрагдсан, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшинг хоёр дахин нэмэгдүүлснээс илүүгүй өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ оны 7-дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр олгохоор “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай”хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Хувь хүний орлогын татварын татвараас чөлөөлөгдөх босгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны түвшинтэй холбон үзэж хоёр дахин нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгав. Үүний хамт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнээс бага бол түүнд ногдох албан татварыг чөлөөлж, харин тав дахин нэмэгдүүлсэнээс дээш цалин орлоготой бол ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхгүй байхаар хуулийн төсөлд заасан байна.
Аж ахуйн нэгж байгууллагын 10 хүртэлх ажиллагсдын хувьд хүн тус бүрээр тооцож Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-нийг хоёр дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээгээр албан татвар ногдох орлогоос хасч тооцож татварын хөнгөлөлт үзүүлдэг болно. Энэ нь жижиг дунд бизнесийг дэмжих бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулсан зөв бодлого болох нь ойлгомжтой.
Аливаа татварын арга хэмжээг иж бүрэн цогцоор нь хоорондоо уялдаатай, нэг бодлого нь нөгөө арга хэмжээгээ дэмжсэн, нөхсөн байдлаар хийх нь зүйтэй. Энэ хүрээнд уул уурхайн түүхий эд, бүтээгдхүүний экспортод “0” хувь буюу НӨАТ-аас үндсэндээ чөлөөлж байгааг өөрчлөн 10 хувиар НӨАТ ногдуулах хуулийн төслийг болосвруулан УИХ-д өргөн барихаар Засгийн газарт санал авахаар оруулаад байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татварын хувь хэмжээ гурван тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол 10, дээш бол 25 гэсэн хувьтай байгааг 25 хувийг нь 20 хувь болгон бууруулах, гурван тэрбумын босгыг таван тэрбум болгон нэмэгдүүлэх, харин уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бол нэмж 20 хувийн орлогын албан төлдөг байхаар хуулийн төслийг оруулаад байгаа болно. Өөрөөр хэлбэл, энэ санал дэмжигдвэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж орлого нь таван тэрбум төгрөгөөс доогуур бол 30 хувь, дээш бол 40 хувиар орлогын албан татвар төлдөг болох юм.
Өнгөрсөн онд уул уурхайн экспорт 5,4 тэрбум ам.доллар байсан, татварын тайлангаас үзэхэд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн орлогын албан татвар 320 гаруй тэрбум төгрөг байсан гээд бодоод үзэхэд төсвийн орлого яаж нэмэгдэх нь ойлгомжтой. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж баялгаас илүүтэй хүртэж байгаа хэсгийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх замаар үндэсний жижиг дунд бизнесс эрхлэгчдийг дэмжиж, хүүхэд багачууддаа мөнгөн тэтгэмж олгох гэх мэт улс орны хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдэх нь зөв бодлого гэж үзэж буй юм.

0 Сэтгэгдэл