Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ АШИГЛАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Иргэний цахим үнэмлэхийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Иргэний цахим үнэмлэхээр энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх байсан ч техникийн боломжгүйгээс шалтгаалж хойшлуулсан. Харин аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулиар иргэд цахим үнэмлэхээр сонгуулийн бүртгэлээ хийлгэх боломжтой гэсэн саналыг ХЗХД-ийн сайд хийж байгаа билээ. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Байнгын хороодын хуралдаанаар цахим үнэмлэхтэй холбоотой маргаан тасралтгүй гарч байсан болохоор чуулганы үеэр ч гэсэн гишүүд үүнийг хөндөв.
Ж.Батсуурь: -Орон нутгийн сонгуульдаа ч гэсэн иргэний үнэмлэхээрээ оролцъё. Тэгэхгүй бол цахим үнэмлэхээр сонгууль өгвөл бас л будилж мэднэ. Аравдугаар сар гэхэд иргэн бүрт цахим үнэмлэх олгож амжихгүй л болов уу. Тиймээс цаг хугацааны хувьд дахин харах хэрэгтэй байх аа.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Сайн шахаж ажиллавал наймдугаар сарын сүүлчээр иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дуусах төлөвтэй байна. Үнэхээр энэ ажил хүнд хэцүү төвөгтэй гэдгийг та бүхэн ойлгоно биз дээ. Одоогийн энэ иргэний үнэмлэхийг гурван жилийн турш тараасан шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь та бүхний мэдэх хэрэг. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг нь бид хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -УИХ-ын сонгуулийг цахим үнэмлэхгүй явуулах ажлыг Нямдорж сайд сайн зохион байгуулсан. Харин одоо Орон нутгийн сонгуулийг ч гэсэн иргэний үнэмлэхээр явуулахгүй байх арга бодож олсон бололтой юм. Цахим үнэмлэхээс яагаад айгаад байгаа юм бэ. Хуучин иргэний үнэмлэх дээр наалт наадаг нь хэвээрээ байгаа шүү дээ. УИХ-ын сонгуулиас өмнө иргэний үнэмлэхээ хаясан мөн сунгуулах ёстой иргэдэд цахим үнэмлэх тарааж амжих уу. Үүнд тодорхой хариулж өгөөч.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Миний өмнө ажилласан хүмүүс л гарамгай ажилласан. Ямар ч тендергүйгээр иргэний цахим үнэмлэх хэвлэх компанийг сонгосон байна билээ. Дахин иргэний үнэмлэх хэвлэх ямар ч боломжгүй. Зургадугаар сарын 20 хүртэл лавлагаа авна. Ингээд шаардлагатай хүмүүст иргэний цахим үнэмлэх өгнө.Ийнхүү иргэний цахим үнэмлэхийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх саналыг гишүүд дэмжиж дараагийн Байнгын хороонд шилжүүлэхээр боллоо. Цахим үнэмлэхтэй холбоотой маргаан дахиад хэд хэдэн хэлэлцүүлэгт орж, дахин маргаан мэтгэлцээн үүсгэхээр болж байх шиг байна.

0 Сэтгэгдэл