Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлд есөн нам, хоёр эвсэл “сойгдож” байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших нам, эсвэлүүд өнөөдөр батламжаа гардаж авлаа. Энэ жил НИТХ-д есөн нам, хоёр эвсэл өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, нийслэлийн сонгуулийн штабт бүргүүлжээ. Тухайлбал, МАН, АН, МНН, ИЗНН,  МУНН, Эх орон нам, Гуравдагч хүчний эвсэл буюу ХМХН, БНН, Социоль демократ нам, МАХН, МҮАН хоёрын байгуулсан Шударга ёсны эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Эх орончдын нэгдсэн намууд өөрсдийнхөө төлөөллийг дэвшүүлэхээр болжээ.
Мөрийн хөтөлбөрийн хувьд ч өөр өөрийн намынхаа чиглэлийн дагуу хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулжээ.
Нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр, “Бид сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авлаа. Шинээр байгуулагдах ИТХ-д сонгогдсон гишүүд ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг эрчимжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болно” гэв.
Харин МНН-ынхан агаарын бохирдын асуудлыг дэвшүүлж, гол мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Цаашид эрүүл орчинд нийслэлчүүд амьдрах ёстой гэдгийг тус намын гишүүн О.Бум-Ялагч ярьж байна. Тус намаас нийслэлд 15 хүн дэвшүүлэх аж.
Тэгвэл эвслийн төлөлөл болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд “Таван асуудал-Таван ирээдүй” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Үүнд, нийслэлээ улс төрөөс ангижруулъя, агаарын бохирдлыг шийдье, замын түгжрэлийг бууруулъя, иргэдээ ажилтай орлоготой болгоё, нийслэлээ дэг журамтай болгоё гэсэн хөтөлбөр боловсруулжээ. Энэ таван хөтөлбөрөө нийслэлд төдийгүй улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ тус намынхан хэлж байна.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан