Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Газрын тосны үнэ бурахгүй бололтой
Ирак дахь лалын шашны сунна урсгалыг дагагчид үймээн дэгдээж олон хот тосгон, тэдгээрийн дотор газрын тос олборлох болон боловсруулах томоохон төвүүдийг эзлэн авсны дараа газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өссөн. Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор Оросыг сөхрүүлэх гэж хичээж байгаа Америк тэргүүтэй өрнөдийн улсуудын хувьд газрын тосны үнэ өснө гэдэг тун таагүй зүйл юм. Учир нь, Өрнө дахины үзэн ядаад байгаа Оросын ДНБ-ий дийлэнхийг газрын тос, шатдаг хийн экспорт бүрдүүлж байдаг. Газрын тосны үнэ өсөх тусам Оросын экспортын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Иймд газрын тосны зах зээлд голлох үүрэг гүйцэтгэдэг улсуудын нэг болох Ирак дайн байлдааныг зогсоох нь Америкийн хувьд тэргүүний зорилт гэж болно. Тиймээс Барак Обама сүүлийн хэдэн хоногийн дотор Ирак дахь гол өрсөлдөгч болох “Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн байрлал руу агаараас цохилт өгч эхэлсэн. Ингэснээр АНУ-ын Саддам Хуссейний Иракийн эсрэг явуулсан дайныг албан ёсоор зогсоосны дараа ахин Иракт байлдааны ажиллагаа явуулсан болж таарлаа.
Гэсэн хэдий ч Америкчуудын агаараас өгч байгаа цохилт, Иракийн армийн хуурай замын ажиллагаанаас үл хамаараад “ИЛЛУ” бүлэглэлийн явуулж байгаа байлдааны ажиллагааны цар хүрээ, далайц улам нэмэгдсээр. Өчигдөр ирсэн мэдээгээр “ИЛЛУ” бүлэглэл нь Багдад хотоос холгүй байрладаг Жалавла нэртэй жижиг хотыг эзэлжээ. Энэ мэт олон жижиг ялалтын үр дүнд “ИЛЛУ” бүлэглэл нь Иракийн газрын тосны томоохон орд газар, боловсруулах үйлдвэрийг хянах боллоо. “ИЛЛУ” бүлэглэл газрын тосны орд газар, боловсруулах үйлдвэрийг эзлэн авсан чимээнээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөөр. Америкчуудын дэмжиж байгаа Иракийн албан ёсны Засгийн газар ялаагүй цагт газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурахгүй гэдгийг Иракт болж байгаа үйл явдал харуулж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн Иракийн курдууд өрнөдийн орнуудад хандан зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүсэв. Курдүүд лалын хэт явцуу үзэлтнүүдэд эзлэгдээд байсан хоёр хотыг буцаан эзэлсний дараа ийм мэдэгдэл хийж байгаа нь байдал ямаршуу түгшүүртэй байгааг харуулж буй юм. “ИЛЛУ” бүлэглэлийн зэвсэглэсэн дээрэмчид эзэлсэн газартаа курд үндэстнүүдийг хоморголон устгаж байгааг олон улсын шинжээчид тэмдэглэн авчээ.
Иракийн Курдистаны бүс нутгийн Засгийн газар гэгчийн төлөөлөгч Баян Сами Рахан “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө курдүүдийг явцуу үзэлтнүүдтэй зэвсэглэлийн тоо, хэмжээгээр өрсөлдөж чадахгүй тул өрнө дахин зэвсэг ба тусгай албадын олсон нууц мэдээллээр дэмжих ёстой гэжээ.
Ирак дахь лалын шашны сунна урсгалыг дагагчид үймээн дэгдээж олон хот тосгон, тэдгээрийн дотор газрын тос олборлох болон боловсруулах томоохон төвүүдийг эзлэн авсны дараа газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өссөн. Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор Оросыг сөхрүүлэх гэж хичээж байгаа Америк тэргүүтэй өрнөдийн улсуудын хувьд газрын тосны үнэ өснө гэдэг тун таагүй зүйл юм. Учир нь, Өрнө дахины үзэн ядаад байгаа Оросын ДНБ-ий дийлэнхийг газрын тос, шатдаг хийн экспорт бүрдүүлж байдаг. Газрын тосны үнэ өсөх тусам Оросын экспортын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Иймд газрын тосны зах зээлд голлох үүрэг гүйцэтгэдэг улсуудын нэг болох Ирак дайн байлдааныг зогсоох нь Америкийн хувьд тэргүүний зорилт гэж болно. Тиймээс Барак Обама сүүлийн хэдэн хоногийн дотор Ирак дахь гол өрсөлдөгч болох “Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн байрлал руу агаараас цохилт өгч эхэлсэн. Ингэснээр АНУ-ын Саддам Хуссейний Иракийн эсрэг явуулсан дайныг албан ёсоор зогсоосны дараа ахин Иракт байлдааны ажиллагаа явуулсан болж таарлаа. Гэсэн хэдий ч Америкчуудын агаараас өгч байгаа цохилт, Иракийн армийн хуурай замын ажиллагаанаас үл хамаараад “ИЛЛУ” бүлэглэлийн явуулж байгаа байлдааны ажиллагааны цар хүрээ, далайц улам нэмэгдсээр. Өчигдөр ирсэн мэдээгээр “ИЛЛУ” бүлэглэл нь Багдад хотоос холгүй байрладаг Жалавла нэртэй жижиг хотыг эзэлжээ. Энэ мэт олон жижиг ялалтын үр дүнд “ИЛЛУ” бүлэглэл нь Иракийн газрын тосны томоохон орд газар, боловсруулах үйлдвэрийг хянах боллоо. “ИЛЛУ” бүлэглэл газрын тосны орд газар, боловсруулах үйлдвэрийг эзлэн авсан чимээнээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөөр. Америкчуудын дэмжиж байгаа Иракийн албан ёсны Засгийн газар ялаагүй цагт газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурахгүй гэдгийг Иракт болж байгаа үйл явдал харуулж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн Иракийн курдууд өрнөдийн орнуудад хандан зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүсэв. Курдүүд лалын хэт явцуу үзэлтнүүдэд эзлэгдээд байсан хоёр хотыг буцаан эзэлсний дараа ийм мэдэгдэл хийж байгаа нь байдал ямаршуу түгшүүртэй байгааг харуулж буй юм. “ИЛЛУ” бүлэглэлийн зэвсэглэсэн дээрэмчид эзэлсэн газартаа курд үндэстнүүдийг хоморголон устгаж байгааг олон улсын шинжээчид тэмдэглэн авчээ.
Иракийн Курдистаны бүс нутгийн Засгийн газар гэгчийн төлөөлөгч Баян Сами Рахан “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө курдүүдийг явцуу үзэлтнүүдтэй зэвсэглэлийн тоо, хэмжээгээр өрсөлдөж чадахгүй тул өрнө дахин зэвсэг ба тусгай албадын олсон нууц мэдээллээр дэмжих ёстой гэжээ.
0 Сэтгэгдэл
























