Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа ажлаа хүлээлгэж өгөв
“Монголын төмөр зам” төрийн өмчийн хувьцаат компанийн захирал Б.Батзаяаг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Тэрээр өнөөдөр үүрэгт ажлаа тус компанийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх ерөнхий инженертээ хүлээлгэж өгсөн байна. Түүнийг хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч энэ нь Төрийн өмчийн хороо холбогдох хууль, дүрэм журмаа зөрчсөн хэрэг юм. Уг нь, Төрийн өмчийн хорооны хурлаар “МТЗ” ТӨХК-ийн захирлын ажлын үр дүнг хэлэлцэж байж хөдөлмөрийн гэрээг сунгах уу, цуцлах уу гэдгийг шийддэг юм байна. Холбогдох байгууллагууд нь Б.Батзаяаг үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэтэл энэ тайланг ТӨХ цаг тухайд нь хэлэлцэлгүй удаа дараа хойшлуулсан байна. Иймээс үндэслэлгүйгээр ажлаас халсан учир ТӨХ-ны шийдвэр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж мэдэхээр байгаа аж.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан