Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ашигт малтмал экспортлогчид жилд 3.4 тэрбум төгрөг хэмнэх боллоо
Манай улс Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт, Шивээ-Хүрэнгийн боомтоор нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэх мэт ашигт малтмалаа экспортолдог. Эдгээр боомтод тавих гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зорилготой “цаасгүй гаалийн бүрдүүлэлт”-ийн технологи нэвтрүүлж эхэлжээ.  Үүнээс өмнө экспортлогч гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ гаалийн зуучлагчаар дамжих, гаалийн мэдүүлгээ бичүүлэн, бараагаа мэдүүлэх зэрэг бүх үйл ажиллагаанд 5-6 гаалийн байцаагч ажиллаж байж. Мөн нэг ачилтад 27 орчим минут зарцуулж, 20-29 шат дамжлагатай байсан аж.
Одоо  экспортлогч гадаад худалдааны бичиг баримтуудаа гаалийн байгууллагад өгч хянуулсаны дараа экспортын ачилтаа эхлэх зарчимд шилжинэ. Ингэснээр ашигт малтмал экспортлогч компаниуд өдөрт нэг ачилт тутмаас 12000 төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Үүнийг  хилээр нэвтэрч буй 800 автомашинаар тооцолбол өдөрт  9.6, сард  288 сая, жилд  дунджаар 3.4 тэрбум  төгрөг хэмнэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан