Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Л.АМАРСАНАА: Лавлагаатай хүмүүс цахим үнэмлэхээр сонгууль өгнө
Иргэний үнэмлэх шинээр хэвлэх эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа.
-Иргэд ямар бичиг баримтаар сонгуульд оролцохыг эцэслэн шийдсэн үү?
-Маргаашийн /өнөөдрийн/ чуулганы нэгдсэн хуралдаанаар тодорхой болно. Тэгээд албан ёсоор яриа өгье.
-Тэгвэл урьдчилсан байдлаар хэрхэн шийдэхээр тогтоод байгаа талаар та мэдээлэл өгөөч?
-Ерөнхийдөө бол одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэхээрээ сонгууль өгнө. Мөн сонгууль өгөх өдөр хурууны хээний санг ашиглая.Өөрөөр хэлбэл, тухайн иргэний бичиг баримтыг давхар баталгаажуулж байна гэсэн үг. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, сунгалт хийх шаардлагаар лавлагаа авсан иргэдийн хувьд цахим үнэмлэх хэвлэж өгье гэсэн байдалтай байна.
-Цахим үнэмлэх хэвлэхэд асуудалгүй болчихсон уу. Цахим үнэмлэхний бэлдэцний чип нь хоосон, программ хангамж нь таарч тохирохгүй гээд бэрхшээл гарсан?
-Программ хангамж нь бэлэн болчихсон. Чипээ суулгаад, туршаад дуусгавар болж байна. Одоо цахим үнэмлэх хэвлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Өнөөдрийн байдлаар хуваарь ёсоор цахим үнэмлэхний 960 мянган бэлдэц ирчихсэн байх ёстой. Бэлдэц жаахан хоцроод байгаа. Гэхдээ “Бодь интернэшнл” компанийн зүгээс бэлдэцийг нийлүүлэх талаар анхаарал хандуулж, хөөцөлдөж байна.
-Лавлагаатай хүмүүсийн цахим үнэмлэхийг хэвлэхэд бэлдэц нь хангалттай гэсэн үг үү?
-Тийм ээ. Тавдугаар сарын 1-ний байдлаар 64940 хүн лавлагаа авсан гэсэн тоо гарсан. Цаашдаа жаахан нэмэгдэх л байх.
-Та түрүүн сонгууль өгөх өдөр хурууны хээний санг ашиглана гэж ярилаа. СЕХ-ны хурууны хээ уншуулах тоног төхөөрөмж нь хэтэрхий энгийн байна гээд бас л буруудсан байх аа?
-Би энэ талаар хэлж мэдэхгүй. Сонгуулийн ерөнхий хороо хариуцсан учраас тэднээс тодруулсан дээр болов уу.
Иргэний үнэмлэх шинээр хэвлэх эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа. -Иргэд ямар бичиг баримтаар сонгуульд оролцохыг эцэслэн шийдсэн үү?

0 Сэтгэгдэл