ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Элдэв хүмүүсийн цуглуулга
Бурхан амьтдад бөөр хуваарилж байгаад үхрийг мартаж орхиж. Аргагүйн эрхэнд үхэрт энд тэндээс эвлүүлэн байж бөөр хуваарилсан тухай үлгэр домог байдаг. Үүнийг дурддагийн учир нь МАХН үхрийн бөөр шиг эрээвэр хураавар хүмүүсээр гишүүдээ бүрдүүлж эхлэв. Тэгэхдээ бүр тэднийгээ сонгуульд сойно гэж байгаа. Салбар бүрээс л төлөөлөл багтаахаар төлөвлөсөн бололтой.
Хоёр сарын өмнө МАХН олон гишүүн зэрэг элсүүлэхдээ Даян аварга Г.Өсөхбаярын нэрийг дуудаж, сонгуульд өрсөлдүүлэх нь гэсэн мессэж дэгдээж байв. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэж “Би МАХН-д элсээгүй, Төрийн тусгай албан хаагч, “Алдар” спорт хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа учраас ажил ихтэй байгаа. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм” гэж байсан. Магадгүй сенсаацлах дуртай МАХН-ынхан олны анхаарлыг татах гэж аваргын нэрийг санаатайгаар дурдсан хэмээн тэгсгээд таг болсон. Хожим нь намын зарим ажилтны гаргасан алдаанаас болж аваргын нэрийг андуурч зарласан байх гэж тайлбарлаад өнгөрч билээ.
Үүний дараа парламентад МАН-ын төлөөлөл болон сууж байсан Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нарыг эгнээндээ элсүүлж, тэр даруй нь дарга болгож албан тушаал өгсөн. Орно, орохгүй гэж хэсэгтээ эргэлзээ үүсгэж байсан гурван гишүүн сонголтоо эцсийн байдлаар хийж, нэг талдаа гарснаар дуртай тойрогтоо нэр дэвших эрх өвөртөлж чадав.
Тэдний араас гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан МАХН-д хайртайгаа илэрхийлж, Н.Энхбаярыг сонгож буйгаа зарлаад сүйд боллоо. Өмнө нь буруу замаар явж байж гэдгээ сая л гэнэт ухаарчээ гавьяат маань. УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан туршлагатай С.Жавхланг МАХН-ынхан төрсөн нутаг руу нь илгээж Ц.Нямдорж сайдыг дарж авах төлөвлөгөөтэй байхыг хэн байг гэхэв.
Түүнээс гадна сүмогийн их аварга Д.Дагвадорж экс Ерөнхийлөгчийг дэмждэг гэдгээ олны нүдэн дээр харуулсан. Гурав дахьтай хэд хэдэн удаа уулзсан. Түүнийг дэмжиж байгаа гэдгээ ч аварга нэг бус удаа хэлж байв. Уг нь, МАХН-ынхан их аваргад төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэр дэвших санал тавьж. Харин тэрээр “Ах маань МАН-аас нэр дэвших байх. Хэрэв ах маань нэр дэвших нь тодорхой болчихвол би нэр дэвшихгүй. Нэг айлаас ах дүү хоёр хоёулаа өөр өөр намаас сонгуульд өрсөлдөлтэй нь биш” гэсэн аж. Аваргын аварга ах Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвших тухай МАН-ынхан дунд ид яригдаж байна. Үүнийг нь ирэх долоо хоногт МАН Бага хурлаараа баталгаажуулчихвал Д.Дагвадорж МАХН-аас нэр дэвшихгүй ч сонгуулийн сурталчилгаанд оролцвол гайхах хэрэггүй нь.
Мөн Далай аварга А.Сүхбат МАХН-аас нэр дэвших сураг ч гараад удаж байгаа. Тэдний араас олны танил эрхмүүд эл намаас нэр дэвшинэ хэмээн тодрохыг таашгүй нь. Энд аль аль талынхны ашиг сонирхол бий. Нэг талаас хоригдож буй намын дарга нь нийгэм даяар өрөвдүүлэн нэр хүнд сайтай буйг ашиглаж, парламентад орох хүсэл өвөртөлж байгаа нь мэдээж. Нөгөө талаас МАХН олонд танигдсан эрхмүүдээр пиар хийж, намынхаа рейтингээ өсгөх эрмэлзэл ч буй биз. Энэ бүгд нийлээд энд тэндээс цуглуулсан эрээвэр хураавар хүмүүсийн нэгдэл болж харагдана. Хэн хэн нь ашиг харсан нэгдэл хэзээ нэгэн цагт задардаг жишээ ч байдагсан.

0 Сэтгэгдэл