Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчид нойргүй явна
Энэ жил авлигачид, төрийн өндөр албан тушаалтнуудад халгаатай. Аливаа үйл хийхэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Мөн сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэж, хийморийн дарцаг хатган хураасан нүгэл, гэмээ наминчилвал сайн хэмээн зурхайд буусан гэлтэй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлига бол мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг” хэмээн тодорхойлсон. Төрийн албан тушаалтан, төрд өндөр алба хашиж байсан хүмүүсийн зарим нь өдгөө өмнө нь мэдэж, эрдэж, төлөвлөж хийсэн хэргийнхээ лай ланчигийг үүрч, үйлээ үзэж явна. Тухайлбал, АТГ-аас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү, НИТХ-ын дарга Т.Билэгт, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын орлогч дарга М.Ариунбаяр, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт, Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, улсын болон бусдын эд хөрөнгийг завшсан, авлига авсан, хууль бус тогтоол, шийдвэр гаргасан гэх мэт үндэслэлээр буруутгаж буй. АМГ-ын зарим албан тушаалтныг албан тушаалаа ашиглан ашигт малтмалын лиценз хууль бусаар олгож, наймаалсан, шилжүүлсэн,  улсын нууцад хамаарах баримт материал, кадастрын зураг зэргийг гадаадынханд зарсан, өгсөн хэрэгт буруутгаж байгааг ч хэлэх нэгэн байна. Тиймээс АТГ, ТЕГ, ЭЦГ-ын мөрдөн байцаагчид хамтран шалгах ажилдаа ханцуй шамлан оржээ. 

АТГ-ынхан он гарсаар арав гаруй аймгийн Засаг даргатай “дайн” зарлаж, шүүхээс Орхон, Говьсүмбэр, Увс аймгийн Засаг даргыг нийгмээс тусгаарлаж, “хар гэр”-т хорих шийдвэр гаргасан юм. Хууль бус зүйл хийсэн зарим албан тушаалтан “Намайг ч бас шалгах нь” гэж нойр нь хүрэхгүй, хариуцлагаас зугтах арга олохоор толгойгоо гашилгаж яваа. Булавч бултайна, даравч дардайна гэгчээр тэд хэзээ нэгэн өдөр хариуцлага үүрч магадгүй. Тиймээс хууль хяналтынхан ялангуяа, АТГ-ынхан энэ эрчээрээ ажиллаж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон л бол хариуцлагаас бултаж чадахгүй шүү гэдгийг бодитоор харуулна гэдэгт олон түмэн найдлага тавьж сууна.

Хэрэв хийсэн хэргээ нуун далдалж, тайлбар өгөхгүй зугтах, хэрэгт холбоотой үгүйг нь шалгах боломж олгохгүй л юм бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шиг хэдэн зуун цагдаа өргөж дамжлаад, хөл, гарыг нь гозгонуулан авч яваад хорино гэдгийг иргэд, зарим албан тушаалтан ойлгосон байх. Гэсэн ч манайд бүдүүн зүрхтэй “гар”-ууд байна аа. Хариуцлага үүрэх дээрээ тулахад гадаад руу оргон зайлчихна. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдчихоод хууль хяналтынхан шалгах гэтэл “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг минь түдгэлзүүлээгүй цагт намайг байцаах эрх та нарт байхгүй. Бүрэн эрхийг минь түдгэлзүүлсэн цагт л тэр цагдаа, шүүхийн байгууллагад чинь очно” гэж ярьж суусан цаг саяхан. Одоо ийм цаг өнгөрсөн шүү гэдгийг ч АТГ-ынхан ойлгуулна биз, тэдэнд. Хамгийн сүүлд л гэхэд тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг яллагдагчаар татсан. Одоохондоо шалгаж, нягтлах зүйл олон байгаа учир УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярих болоогүй гэнэ. Х.Наранхүү гишүүн 10 тэрбум төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон нь саяхан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан