Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Гэр хорооллын баатар
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөржингөө нижигнэсэн алга ташилт, чих халууцам магтаалыг тасралтгүй сонслоо. Арга ч үгүй юм даа. Монгол Улсын баатар маань гэнэтхэн гэр хорооллын баатар болчихсон юм чинь. Тэрээр гэр хороололд амьдарч буй иргэдийг Төрийн ордонд тусгайлан урьж чуулган зарлан сүртэйхэн хуралдуулсан юм. Өөрийн санаачилсан чуулганыхаа үйл ажиллагааг нээж “Хотжилт эхэлснээс хойш иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө анх удаа хуран чуулж байна. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал” гээд л хүмүүсийг гэгэлзүүлэв.
“Гэр хорооллын оршин суугчдыг хувийн тохилог орон сууцтай болгох замаар агаар, хөрсний бохирдолгүй болгох “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталснаас хойш хоёр жил аль хэдийнэ өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажлыг огт хэрэгжүүлээгүй. Энэхүү санаатай үйлдэл нь гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хохироож байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа айл өрхүүдийг хуарагнуулах нийтийн орон сууц барих ажиллагаа нь барилгын цөөн тооны компаниудын бизнес. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэдийн газрыг үнэгүйдүүлж байгаа хүн” гээд ёстой л авч өглөө.
Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож, газар дээрээ тохилог орон сууцтай болох нөхцөл боломжоор хангах ёстой. Инженерийн шугамд холбох, дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын эх үүсвэрийг зориулах, иргэд газраа барьцаалж, орон сууцны зээлд хамрах боломжийг олгож өг гэхчилэн гишүүний тавиад байгаа шаардлага, санал нь нэг талаар яалт ч үгүй зөв. Гэхдээ энэхүү чуулганы үр дүн гэвэл ердөө Засгийн газарт шаардлага хүргүүлэх байлаа. Уг нь дүүрэг, дүүргийн газрын албаны дарга, инженерийн шугамтай холбох боломжоор хангах албан тушаалтнуудыг урьж дуудаад иргэдтэй нүүр тулсан уулзалт хийлгэсэн бол үр дүнтэй байх байлаа. Чуулганд уригдсан хүмүүс газраа дэд бүтэцтэй холбохоос илүүтэй газар авах гэхээр олдохгүй байна, газрын алба хүнд сурталтай гэсэн зовлонг тоочиж гарав. Зарим нь бүр хадуураад Таван толгойн 1072 хувьцаа, сонгууль гээд л өөр сэдэв рүү хазайх нь тэр. Гэр хорооллын баатарт бас дэгсдүүлэн ярьж байгаа зүйл олон байна аа.
Газрын үнэ галзуурах бололтой
Э.Бат-Үүл гишүүний ачаар иргэдийн газар үнэд хүрэх нь ээ. “Би нэг залуутай уулзлаа. Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 20 сая төгрөгөөр хэдэн жилийн өмнө газар авчээ. Гэтэл удалгүй өнөөх нь инженерийн шугамд холбогдож. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 148 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Газраа өгчих гээд хүмүүс байнга гуйж байгаа гэсэн. Иймд инженерийн шугамд холбогдож, өндөр үнээр газраа үнэлүүлье” гэж эрхэм гишүүн иргэдэд уриалсан юм. Ингэж иргэдийг хий хөөрөгдүүлж болохгүй байх аа.
Ганц жишээгээр үүнийг баталгаажуулъя л даа. Эхний жишээ гэвэл гишүүн маань хууль батлалцаад олон жилийн нүүр үзсэн, ёстой л хал суусан хүн. Өнөөдөр орон сууц, замын өргөтгөл барихаар иргэдийн зөвшөөрөлтэй газрыг нь чөлөөлөх бол төр худалдаж авдаг. Газрын тухай хуульд зааснаар бол нэг ам.метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлж авдаг. Нэг ам.метр газрыг 100 мянгаар үнэлж байгаа юм чинь ямар мөнгөөрөө гэр хорооллыг халуун, хүйтэн усанд холбохов. Халдвартын урд талд байсан гэр хороолол өнөөдөр “Аман хуур” орон сууцны хотхоноор солигдсон.
Одоо харахад тэнд инженерийн шугамд холбогдсон гэр хороолол байсан нь дээр үү эсвэл орон сууц сүндэрлэсэн нь зөв үү гэдэг асуултын хариулт лавтай тодорхой. “Аман хуур” хороолол зүүн тал руугаа орон сууцны хорооллоо өргөжүүлэхээр айл өрхүүдийн санааг урвуулж амжжээ. Харамсалтай нь, хоёрхон айл 150-200 сая төгрөгөөр газраа үнэлснээс болоод орон сууцны хорооллын оронд өнөөдөр үнс нурам, хог, угаадас нь дийлдэхээ больчихсон гэр хороолол оршсоор л байна. Эрхэм гишүүний газрын үнийг ингэж галзууруулах зөвлөгөөг дагах юм бол “Аман хуур” кино өчнөөн жилийн дараа бодитоор давтагдах нь. Инженерийн шугамд холбоод амины орон сууц барилаа гэхэд халаалт, цэвэр, бохир усны мөнгөө төлөх боломжтой хүмүүс хэр олон бол гэдэг судалгааг хийсэн үү. Гэр хорооллын иргэд хог, цахилгааны мөнгө, өвөлдөө нүүрснээс өөр зарлагагүйдээ санаа амар явдаг. Газрыг инженерийн шугамтай холбосноос гарах үр дүнг эрхэм гишүүн урьдчилан тааварлажээ.
“Баян ядуугийн ялгаа эрс буурна, харьд очиж орон сууцны төлөө цагаачлахаа болино” гээд л тун ч олон зовлонгоос ангижрах гэнэ. Алгын чинээ газарт таван ханатай гэрт амьдардаг гээд хэн нэгнийг ядуу гэж ялгаварлаж байгаагүй болохоор гайхлаа. Гэр хороололд амьдардаг гэвэл ядуу, орон сууцтай бол баян юм байх даа. Өнөөдөр зах зээл дээр нэг өрөө байр доод тал нь 30 сая орчим төгрөг байна. Гэтэл Э.Бат-Үүл гишүүний жишээ татсан залуугийн байр 148 сая төгрөг гэхээр орон сууцанд амьдардаг баячуудаас хамаагүй илүү хөрөнгөтэй юм биш үү. Бүр тав дахин илүү баян. Зарим нэг зүйлийг бодолцож үзэн, түшээд маань амьдралтай ойртуулж ярьж баймаар юм гэдэг үүднээс ийнхүү хөндлөө.

0 Сэтгэгдэл