Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Эзэн-100” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна
Эдийн засгийг эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх15 ажлыг хяналтандаа авч гүйцэтгэсэн бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй байна.
Тухайлбал: -Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна. Шинэчлэлийн засгийн газар, УУЯ байгуулагдан ажилласан 2 жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байгааг онцлон тэмдэглэж байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулан, хууль батлагдсантай холбогдон хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцолыг тогтоох тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулж байна.
-Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт, Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг авах бөгөөд нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоод байна. Монгол банкинд алт тушаасан тохиолдолд нөөц ашигдасны төлбөрийг 2.5% болгосон хууль батлагдсан болон хөнгөлттэй зээл олгох болчон зэрэг арга хэмжээ авсаны үр дүнд 2014 оны 6 дугаар сарын байдлаар Монголбанкинд 3,8 тн алт тушаагдсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн байна.
-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэр барих төслийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Синопек корпорацитай хамтарч нүүрсийг хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг УУЯ-ны дэргэд байгуулав. Улмаар хүрэн нүүрснээс синтетикхий үйлдвэрлэх, экспортлох төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хоёр тал хамтран боловсруулаад байна.
-Маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Засгийн газрын 219-р тогтоолоор батлуулсан. Дээрх тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулах талбайн жагсаалт гаргах, сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийг боловсруулах, босго үнэ тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна. Босго үнэ буюу тухайн талбайд гарсан задлаа санхүүгийн баримтаар харилцан тохирсон 14 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна.
-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд “Жени ойл шейл Монголиа” ХХК гэрээний дагуу 5 жилийн хугацаатай шатдаг занарын чиглэлээр суурь судалгаа хийж байгаа бөгөөд шинжилгээний дүнд гэрээт талбайн шатдаг занар нь 12-23 хувийн органик нүүрстөрөгчийн агуулгатай, хүхэр болон чийгийн хэмжээ бага, керогеноос тос үүсэх гарц өндөр зэрэг эерэг үзүүлэлт гарсан тул судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Монгол Улсад нүүрс шингэрүүлж бензин үйлдвэрлэх төслийн хүрээнд Монгол-Герман улсын хамтарсан “Гермон газ” ХХК нь Шивээ-Овоо уурхайг түшиглэн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус уурхайн нүүрсний дээжийг ХБНГУ-руу шинжилгээнд явуулаад байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК Солонгосын "Корей газ" компанитай нүүрсний давхаргын метан хий олборлох талаар хамтран ажиллах гэрээг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулан ажиллаж байна.
Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар Эрдэнэс Таван толгой компаний үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.
Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой ордын цахилгаан станцыг барих хөрөнгийг бондын санхүүжилтээс хуваариласан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна. Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг Гашуун-Сухайт ХХК байгуулагдан шийдэж, төмөр замыг 2014-2015 онд ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байна.
Транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
Одоо хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг явуулахад бэлэн боллоо.
Эдийн засгийг эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх15 ажлыг хяналтандаа авч гүйцэтгэсэн бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй байна.Тухайлбал: -Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна. Шинэчлэлийн засгийн газар, УУЯ байгуулагдан ажилласан 2 жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байгааг онцлон тэмдэглэж байна.

0 Сэтгэгдэл