Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулиа урьдчилан өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо болон УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар сонгуулийн бэлтгэл явцын талаар өөрсдийн хариуцсан салбартай холбоотой мэдээллийг өгцгөөлөө. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, З.Энхболд нарын найман хүн урьдчилсан байдлаар сонгууль өглөө. Саналын бүхээгний цаахан зогсоод төрийн тэргүүн маань “Саналын хуудсанд байгаа олон намаас алийг нь дугуйлдаг юм билээ” хэмээн түр хугацаанд бодлогошроод авав. Дээрх найман сонгогчид саналын хуудас дахь нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дугуйлж дуусаад АНУ-ын “Dominion voting” компанийн автомат санал тоолох машинаар саналаа уншууллаа. Саналын хуудсыг автомат машинаар уншуулсны дараагаар СЕХ-ноос үр дүнг нь сонирхуулав. Найман нэр дэвшигч маань гурван мандаттай тойргийн саналын хуудсыг бөглөсөн аж. Нэгдүгээр нэр дэвшигчид гурав, хоёрдугаарт бичигдсэн нэр дэвшигчид дөрөв, гурав дахь нэр дэвшигчийн төлөө хоёр хүн гэхчлэн санал өгчээ. Харин нэгдүгээрт бичигдсэн нам эвсэлд хоёр, хоёрт эрэмблэгдсэн намд гурав, 12 дугаарт бичигдсэн намд нэг, 13 дугаарт бичигдсэн эвсэлд нэг хүн тус тус санал өгсөн байсан юм.
У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан