Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Cонгууль шударга болох юм байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай тус бүр танилцсны дараа ирэх сонгуулийг хэрхэн урьдчилан тааварлаж байгаа болон намууд нэр дэвшигчийн талаар өөрийн санал бодлоо илэрхийллээ. Төрийн тэргүүн “СЕХ, УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж хамгийн гол нь иргэдийн өгсөн санал зөв шударга гаргах уу гэдэг ерөнхий ойлголт авахыг хүссэн юм. Өөрийнхөө бичиг баримтыг шалгахад бүх мэдээлэл гарч ирлээ. Автомат машинаар сая саналаа өгч үзлээ. Санал тоолох машинд найдаж болох нь ээ. Үнэхээр шударга сонгууль явагдах юм байна. Хамгийн гол нь, иргэд төрийн бодлогыг ирэх дөрвөн жил хэнээр бариулах вэ гэдэг түүхэн үйл ажиллагаанд оролцох учраас хариуцлагатай оролцоосой. Нөгөө талаар сонгуулийг будлиантуулах ямар нэгэн үйл ажиллагаа хийсэн хүнд эрүүгийн хариуцлага тооцох хуулийн заалттай болсон. Энэ сонгуулийг хариуцаж будлиангүй зохион байгуулах үүрэг хүлээсэн эдгээр хүмүүс уг асуудлыг толгойгоороо хариуцна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид, намууд шударга, зөв өрсөлдөж хариуцлагатай хандана. Улс төрийн нам, эвслүүд  ёс зүйтэй, шударга, үнэхээр төрийн ажил хийж чадах хүмүүсээ нэр дэвшүүлээсэй гэж хүсч байна. Ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилтэй, авлигын хэрэгт холбогдож байсан, хэрэг төвөгт холбогдож УИХ-д дуудагдаж байсан тийм улсуудыг намууд нэр дэвшүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Өөр нэг бодож байгаа зүйл гэвэл шинэ хүмүүс болон залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй” гэсэн юм.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан