Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хөрөнгө оруулагчдын эрхзүйн байдал доройтсон гэж үзлээ

Уул, уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өчигдөр эхэлсэн чуулга, уулзалтад 120 гаруй компанийн төлөөлөл, 500 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа гэдгийг албаны зүгээс мэдээлсэн ч тэр хэмжээний хүн цуглаж харагдсангүй. Гэсэн ч чуулганы эхний өдрийн хэлэлцэх асуудал өргөн хүрээ хамарсан гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлэн тодорхой сэдвүүдийг сонгон авч, хэлэлцүүлэг хийж эхэлснийг өнөө жил хадгалж, уул, уурхайн салбарын хууль эрхзүйн орчин, түүнийг тойрсон маргаануудын талаар тодорхой асуудлууд авч хэлэлцлээ.

Эрхзүйн байдал доройтсон гэж үзлээ

Уул, уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын эрхзүйн өнөөгийн нөхцөл байдлыг тэд Ашигт малтмалын, “Урт нэртэй”, Цөмийн энергийн гэсэн үндсэн гурван маргаантай хуулийн хүрээнд авч хэлэлцлээ. Тухайлбал, 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудал нь араасаа олон ээдрээ үүсгэсэн. Лиценз эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид эцэстээ шүүхэд гомдол мэдүүлэх эрхзүйн үндэслэлгүй болж, хууль хоорондын зөрчилдөөний талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч цэц маргааныг зөрчилдөөнгүй гэж үзсэн зэрэг олон шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхзүйн байдал дордсон хэмээн дүгнэж байна. Тиймээс бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын маргаан, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон зэрэг асуудлын үр дүнг хөрөнгө оруулагчид сайжраагүй хэмээн дүгнэлээ.
Харин Засгийн газрын зүгээс чуулганыг нээж, уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлуудын талаар илтгэл тавьсан. Илтгэлд БНХАУ Монгол Улстай транзит тээврийн гэрээ байгуулсан гэдгийг онцолж, энэ нь гуравдагч зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлоход далайн боомт, транзит тээврийн хөнгөлөлттэй үнийн нөхцөл эдлэх боломжтой болсон нь манай уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болгосон хэмээн дүгнэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан