Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРСЭН УУЛ УУРХАЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ

Уул уурхайн яам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Санамж бичигт Уул уурхайн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийг төлөөлж Д.Дамба нар гарын үсэг зурлаа.

Уул уурхайн яамнаас Монгол Улсын төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2014 онд УИХ-аар батлуулсан. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичигт ашигт малтмалын орд, түүний нөөцийн судалгаа, үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, мэргэшсэн мэргэжилтний чиглэлээр тодорхой заалт тусгасан.

Дээрх болон холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээр Уул уурхайн яам, Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй хамтран ажиллах юм. Хоёр тал олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд мэргэшсэн мэргэжилтэн сургах, эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх аж. Мөн Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэйгээр тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code) гарган, цаашид боловсронгуй болгон ажиллах Ашигт малтмалын баялаг, ордын нөөц тайлагнах Үндэсний хороог (MRC) байгуулан ажиллахад чиглэж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан