Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Англо Американ группын төлөөлөлтэй уулзав
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи Улсын Англо Американ группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө оруулагчдад нарт хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй танилцуулав.

Ноён Ж.Харман Англо Американ компани Монгол Улсын нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Англо Американ групп нь Австрали, Ази-Номхон далай, Африк, Хойд болон Өмнөд Америк, Европ бүсүүдийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 мянга гаруй үндсэн болон гэрээт ажиллагсадтай, нүүрс, зэс, төмрийн хүдэр, манган, никель, цагаан алт, очир алмааз зэрэг ашигт малтмалын орборлолтоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан