Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно
Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ
Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно

Нэр дэвшигчдийн эрхий хурууны урт богиныг сайн хараарай

Гэхдээ иргэд энэ сонгуулиар ямар хүнийг сонгох вэ гэдгээ маш сайн ухаарчээ. Өчигдөр автобусанд явж байтал хоёр өвгөн ярьж байна аа.
“Энэ сонгууль ч түүхэн сонголт гэдэг шүү. Бид зөв л сонгох хэрэгтэй. Гэхдээ тэр мөнгө төгрөг өгдөг юм бол авах л хэрэгтэй. Өгсөн болгоныг нь авч байгаад л өөрийнхөө сонголтыг хийх нь зөв байх. Харин нэг л зүйлийг бид сайн бодох хэрэгтэй. УИХ-д жаахан ёс жудагтай, суртахуунтай хүн сонгох нь чухал байна. Би л нэг УИХ-ын гишүүн гэсэн шиг хууль баталж байхад салаавч гаргаад өөр хоорондоо хэрэлдээд байдаг хүмүүсээр яахын бэ. Түүнээс бусдын төлөө ажилладаг хүн л хэрэгтэй” гэж нэг нь ярихад. Нөгөөх нь “Зөв хө. Одоо ч тэр салаавч гэдэг чинь ёстой л хаа хамаагүй гаргадаг болсондог шүү. Бараг хуруутай бүхэн нь хоёр хурууныхаа дундуур эрхий хуруугаа чихдэг болсон байна. Өлсгөлөн зарлаад үхэх гээд байсан Энхбаяр хүртэл салаавч гаргаад л хэвтэж харагдана лээ” гэж хуучлах нь чихэнд сонстох нь тэр. Хоёр өвгөний яриаг үргэлжлүүлэн сонсвол янз бүрийн юм ярьж байгаа хэдий ч явсаар явсаар нөгөө л салаавч руугаа орчих юм.
Ер нь, тэгээд сүүлийн үед манай улсад “салаавчны урлаг” дэлгэрэх нь шүү. Хэрүүл хийсэн болгон салаавч гаргадаг болж. Хэрүүл ч гэж дээ, эсэргүүцлээ илэрхийлж байгаа болгон л салаавч гаргадаг болсон байна. Үүнийг ингэж олон нийтийн дунд дэлгэрүүлэх ажлыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас эхлэлтэй гэж нийтлэлчид, тоймчид бичиж байна. Магадгүй л юм. Тэрээр УИХ-ын танхимд Дархан аварга Б.Бат-Эрдэнийн өөдөөс салаавч гаргасан.
Тэгвэл дараа нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг салаавч гаргаж “тоглосон”. Харин үүнийг жинхэнэ утгаар нь гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн бол УИХ-ын гишүүн ХМХН-ын цэцийн дарга Ц.Шинэбаяр. Мань хүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг барих үед цагдаа, хүчнийнхний өөдөөс эсэргүүцлээ илэрхийлэх гэтэл хоолой нь гарахгүй болохоор салаавч гаргаж “Май, май” гэж хашгирсан гэдэг. Тэгвэл харин хоёрдугаар эмнэлэгт өлсгөлөн зарлаад үхэх гээд байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр цагдаагийнхны өөдөөс салаавч гаргаад л хэвтэж байна лээ. “Энэ цагдаагийн фзда байна, энэ шүүхийн шийдвэрийн фзда байна, энэ тагнуулын фзда байна. Та нар май за” гээд салаавч гаргаж өөрийнх нь хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг олон нийтэд танилцуулж байгаа мэтээр зандрах нь тэр. За ингээд л ер нь, салаавчны урлаг бүрэн утгаараа хөгжих нь. Үүнээс цааш том жижиггүй салаавч гаргадаг заншил тогтож ч магадгүй нь. Зарим нь эсэргүүцлээ илэрхийлж салаавч гаргаж байхад зарим нь наргиан болгож салаавч гаргана. Магадгүй нэг нь юм ярьж байхад нөгөө нь салаавчаараа чихээ таглачихаад “Сонгогдохгүй байна. Сонсохгүй байна” гэж байж ч мэдэх.
Нэгэнт Сонгуулийн тухай хуульд салаавч гаргасан ёс зүйгүй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн зүйл заалт байхгүйгээс хойш, хүн болгон л өөрийнхөө саналыг бодолтойхон өгөх нь дээ. Болж өгвөл нэр дэвшиж байгаа хүмүүсийн гарыг, цаашлаад эрхий хурууных нь урт богиныг харж байгаад сонгоорой. Урт байх тусмаа л том, сүртэй салаавч гаргана гэсэн үг шүү дээ.
Сонгууль дөхлөө та минь ээ. Шинэ хуулиар бол УИХ-д нэр дэвшиж байгаа эрмүүдийн хууль бус үйлдлийг нэлээдгүй л хязгаарлаж өгсөн. Мөнгө төгрөг тараах, санал худалдаж авах, хууль бус сурталчилгаа явуулах, гурил, будуу, лаа, шүдэнз тараах гээд иргэдийн өгөх саналд нөлөөлж болзошгүй гэсэн бүх л зүйлийг хориглож, цаасан дээр хараар бичсэн. Энэ нь ч бага сагаар хэрэгжээд эхэлж. Тухайлбал, яагаачгүй эрт эхэлдэг байсан сонгуулийн сурталчилгаа хүртэл намжмал байдалтай байгаа нь үүнийг гэрчлэх биз.

Гэхдээ иргэд энэ сонгуулиар ямар хүнийг сонгох вэ гэдгээ маш сайн ухаарчээ. Өчигдөр автобусанд явж байтал хоёр өвгөн ярьж байна аа.
“Энэ сонгууль ч түүхэн сонголт гэдэг шүү. Бид зөв л сонгох хэрэгтэй. Гэхдээ тэр мөнгө төгрөг өгдөг юм бол авах л хэрэгтэй. Өгсөн болгоныг нь авч байгаад л өөрийнхөө сонголтыг хийх нь зөв байх. Харин нэг л зүйлийг бид сайн бодох хэрэгтэй. УИХ-д жаахан ёс жудагтай, суртахуунтай хүн сонгох нь чухал байна. Би л нэг УИХ-ын гишүүн гэсэн шиг хууль баталж байхад салаавч гаргаад өөр хоорондоо хэрэлдээд байдаг хүмүүсээр яахын бэ. Түүнээс бусдын төлөө ажилладаг хүн л хэрэгтэй” гэж нэг нь ярихад. Нөгөөх нь “Зөв хө. Одоо ч тэр салаавч гэдэг чинь ёстой л хаа хамаагүй гаргадаг болсондог шүү. Бараг хуруутай бүхэн нь хоёр хурууныхаа дундуур эрхий хуруугаа чихдэг болсон байна. Өлсгөлөн зарлаад үхэх гээд байсан Энхбаяр хүртэл салаавч гаргаад л хэвтэж харагдана лээ” гэж хуучлах нь чихэнд сонстох нь тэр. Хоёр өвгөний яриаг үргэлжлүүлэн сонсвол янз бүрийн юм ярьж байгаа хэдий ч явсаар явсаар нөгөө л салаавч руугаа орчих юм.
Ер нь, тэгээд сүүлийн үед манай улсад “салаавчны урлаг” дэлгэрэх нь шүү. Хэрүүл хийсэн болгон салаавч гаргадаг болж. Хэрүүл ч гэж дээ, эсэргүүцлээ илэрхийлж байгаа болгон л салаавч гаргадаг болсон байна. Үүнийг ингэж олон нийтийн дунд дэлгэрүүлэх ажлыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас эхлэлтэй гэж нийтлэлчид, тоймчид бичиж байна. Магадгүй л юм. Тэрээр УИХ-ын танхимд Дархан аварга Б.Бат-Эрдэнийн өөдөөс салаавч гаргасан.
Тэгвэл дараа нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг салаавч гаргаж “тоглосон”. Харин үүнийг жинхэнэ утгаар нь гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн бол УИХ-ын гишүүн ХМХН-ын цэцийн дарга Ц.Шинэбаяр. Мань хүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг барих үед цагдаа, хүчнийнхний өөдөөс эсэргүүцлээ илэрхийлэх гэтэл хоолой нь гарахгүй болохоор салаавч гаргаж “Май, май” гэж хашгирсан гэдэг. Тэгвэл харин хоёрдугаар эмнэлэгт өлсгөлөн зарлаад үхэх гээд байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр цагдаагийнхны өөдөөс салаавч гаргаад л хэвтэж байна лээ. “Энэ цагдаагийн фзда байна, энэ шүүхийн шийдвэрийн фзда байна, энэ тагнуулын фзда байна. Та нар май за” гээд салаавч гаргаж өөрийнх нь хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг олон нийтэд танилцуулж байгаа мэтээр зандрах нь тэр. За ингээд л ер нь, салаавчны урлаг бүрэн утгаараа хөгжих нь. Үүнээс цааш том жижиггүй салаавч гаргадаг заншил тогтож ч магадгүй нь. Зарим нь эсэргүүцлээ илэрхийлж салаавч гаргаж байхад зарим нь наргиан болгож салаавч гаргана. Магадгүй нэг нь юм ярьж байхад нөгөө нь салаавчаараа чихээ таглачихаад “Сонгогдохгүй байна. Сонсохгүй байна” гэж байж ч мэдэх.
Нэгэнт Сонгуулийн тухай хуульд салаавч гаргасан ёс зүйгүй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн зүйл заалт байхгүйгээс хойш, хүн болгон л өөрийнхөө саналыг бодолтойхон өгөх нь дээ. Болж өгвөл нэр дэвшиж байгаа хүмүүсийн гарыг, цаашлаад эрхий хурууных нь урт богиныг харж байгаад сонгоорой. Урт байх тусмаа л том, сүртэй салаавч гаргана гэсэн үг шүү дээ.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих