Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Юу Жиан Лиан: Шинэ хуулиуд Монголын эдийн засагт маш том өөрчлөлт авч ирсэн
Газрын тосны хайгуул хийж буй Хятадын хөрөнгө оруулалттай “Zon Hen” компанийн гүйцэтгэх захирал Юу Жиан Лиан хөрөнгө оруулалтын талаар ийн ярив.
-Манай улсын газрын тосны хууль, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хууль өөрчлөгдсөн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Газрын тосны салбарт хөрөнгө оруулж буй байна бид зөвхөн эдийн засгийн ашиг харсан асуудал биш. Хөрөнгө оруулагчдад жил өнгөрөх тутам таатай орчин бүрдүүлж байгаа нь сайн хэрэг. Ийм учраас Монголын газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийхэд саад бэрхшээлгүй байна. Гэхдээ АНУ, Канад зэрэг оронтой харьцуулахад Монгол хууль эрх зүйн орчиноо илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Аливаа улс орон хөгжих замын нэг нь хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин гэж бодож байна. Шинэ хуулиуд гарснаар Монголын эдийн засагт маш том өөрчлөлт гарсан.
-Танай компани хэдийнээс хөрөнгө оруулж эхлэв. Одоогоор Монголд газрын тос хайхад хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?
-Бид 2008 оноос хойш Монгол Улсад ажиллаж байна. Манай компани хайгуулын 11 дүгээр талбайн лиценз эзэмшиж байгаа. Хайгуулын дүнд энэ талбайд тодорхой хэмжээний нөөц илрүүлээд байна. Үүнд 50 сая ам.доллар зарцуулсан.
-Манай улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол та бүхэнд ямар байна вэ?
-Монгол Улс ашигт малтмалын нөөц баялгаар арвин. Ийм учраас хөрөнгө оруулагчид Монголыг их сонирходог. Манай компани хөрөнгө оруулагч учраас хуулийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа.
-Та дээр тодорхой хэмжээний нөөц тогтоосон гэлээ. Олборлолт хэзээнээс эхлэх вэ. Хэдэн жил ашиглахаар төлөвлөж байгаа бол?
-Манай лиценз эзэмшиж буй талбайд газрын тосны нөөц бий гэдгийг тодорхойлсон. Гэвч үүнийг олборлоход маш их хөрөнгө оруулалт шаардана. Иймд бид урьдчилж тооцоо хийнэ. Ингэсний үр дүнд хэрхэн олборлохоо ярих ёстой.
Газрын тосны хайгуул хийж буй Хятадын хөрөнгө оруулалттай “Zon Hen” компанийн гүйцэтгэх захирал Юу Жиан Лиан хөрөнгө оруулалтын талаар ийн ярив. -Манай улсын газрын тосны хууль, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хууль өөрчлөгдсөн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

0 Сэтгэгдэл