Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Кёкүшюзан Батбаяр гишүүнээ, та амласнаа мартчихаа юу

Сонгууль дөхөх тусам төрийн түшээд телевизээр нь олшрох болов. Дөрвөн жилийн турш таг дуугүй суусан хүн хүртэл шууд нэвтрүүлэгт орж, элдэв бусын зүйл хамж ярих хаа сайгүй болж. Өчигдөр л гэхэд Монголын үндэсний телевизийн “Парламентын хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт сүмоч гишүүн маань УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Арвин нарын хамт оролцож харагдсан. Тэд сонгууль болоход ямар нэгэн эрх зүйн орчин дутагдалтай байгаа юу гэдэг сэдвээр ярилцаж байна аа. Архаг гишүүдийн хувьд сэтгүүлчийн асуусан асуултад түс, тас хариулчих юм. Харин манай сүмочийн хувьд ёстой л нэг хэцүүхэн юм ярьж байна аа. Юм л бол Япон улс тэгдэг ингэдэг гэж ирээд л бурж өгөх юм.

Сонгуулийн тухай хуулийг тэрээр, “Энэ сонгуулийн тухай хууль маш сайн хууль болсон. Элдэв янзын амлалт байхгүй, нэмэлт зурагт хуудас, материал байхгүй. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь нэр дэвшигчдийн амлалтыг хязгаарласан. Тэгэхгүй бол 2008 сонгуульд маш олон хүн юм амлаж гарч ирсэн шүү дээ” гээд л ярих нь тэр. 

Яг үнэндээ Д.Кекүшюзан Батбаяр гишүүн өөрөө маш их юм амлаж, Сонгинохайрхан дүүргийн залуусыг ёстой л молиго өмхүүлж орхисон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 мянган залуусыг Японд зуучилж, ажилд оруулж өгнө. Тус дүүрэгт ядуу өрх айлгүй болгоно ухааны юм ярьсан. Гэтэл дөрвөн жилийн турш  Д.Кекүшюзан Батбаяр гишүүнийг харсан залуусаас нэг  нь арлын оронд очиж гараа хөдөлгөөгүй. Дөрвөн айл тутмын нэгийнх нь амьдрал ч сайжраагүй. Мөн хотын хөдөө байх ёсгүй гэж ярьдаг бол Сонгинохайрхан дүүгийн айл өрхүүд XXI зуунд лаа барьсаар сууна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Хоосон амлалт биш гэж үү.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан