Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 30 хэм дулаан
Н.Учрал: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа
Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ
Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Сүмочдыг Д.Батзаяа, үндэсний бөхчүүдийг Ц.Шаравжамц дасгалжуулна
Японы мэргэжлийн сүмод барилдаж буй Монголын бөхчүүд маргааш 17 цагт эх орондоо газардах юм байна. Онгоцноос буусан даруйдаа сүмочид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “VIP” өрөөнд хэвлэлийн хурал хийнэ. “Их Монголын алтан одод-2” шоунд оролцох сүмочдын багт Ёкозүна Хакүхо, Озэки Какирюү, Харүмафүжи, анхны түрүүгээ аваад байгаа Кёкүтэнхо, Шёотэнрү, Асасэкирюү, Тамаваши, Токитэнкү, Араваши, Риюү нар багтжээ. Тус багийн дасгалжуулагчаар “Алтайн бүргэдүүд” багийн тоглогч Д.Батзаяа ажиллана. Харин үндэсний бөхчүүд дасгалжуулагчаараа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг сонгосон байна. Багийн бүрэлдэхүүнд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар багтжээ. Энэхүү арга хэмжээнд урлаг, спорт, бизнесийн хүрээнийхэн халз тоглох хүсэлт гаргажээ. Багийн бүрэлдэхүүнд олимпын аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр, кикбоксчин Д.Амарбаясгалан, жүжигчин Өөскө, Цоомоо, Амбий, П.Эрдэнэзаан, дуучин Gee, Д.Лхагваа, ВХ нар багтжээ. Энэхүү шоуны тасалбарын үнэ 15000 төгрөг бөгөөд олсон орлогыг буяны үйлст 100 хувь зарцуулах юм.
Японы мэргэжлийн сүмод барилдаж буй Монголын бөхчүүд маргааш 17 цагт эх орондоо газардах юм байна. Онгоцноос буусан даруйдаа сүмочид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “VIP” өрөөнд хэвлэлийн хурал хийнэ. “Их Монголын алтан одод-2” шоунд оролцох сүмочдын багт Ёкозүна Хакүхо, Озэки Какирюү, Харүмафүжи, анхны түрүүгээ аваад байгаа Кёкүтэнхо, Шёотэнрү, Асасэкирюү, Тамаваши, Токитэнкү, Араваши, Риюү нар багтжээ. Тус багийн дасгалжуулагчаар “Алтайн бүргэдүүд” багийн тоглогч Д.Батзаяа ажиллана. Харин үндэсний бөхчүүд дасгалжуулагчаараа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг сонгосон байна. Багийн бүрэлдэхүүнд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар багтжээ. Энэхүү арга хэмжээнд урлаг, спорт, бизнесийн хүрээнийхэн халз тоглох хүсэлт гаргажээ. Багийн бүрэлдэхүүнд олимпын аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр, кикбоксчин Д.Амарбаясгалан, жүжигчин Өөскө, Цоомоо, Амбий, П.Эрдэнэзаан, дуучин Gee, Д.Лхагваа, ВХ нар багтжээ. Энэхүү шоуны тасалбарын үнэ 15000 төгрөг бөгөөд олсон орлогыг буяны үйлст 100 хувь зарцуулах юм. У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























