Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Занарын хийн олборлолт газар хөдлөлт үүсгэдэг
Өндөр даралтаар  тусгай шингэн шахаж, газрын гүн дэх занарын судалд агуулагдаж буй шатдаг хий олборлох нь газар хөдлөлтийн шалтгаан болдог тухай АНУ-ын Геологийн албаны шинжээчид мэдэгдэв. Энэ аргаар олборлолт явуулахдаа занарт агуулагдах хий, газрын тосыг чөлөөлөн гаргаж авах тусгай уусгагч химийн бодис бүхий усыг өрөмдөн цооногийн гүн рүү даралтаар шахдаг. Өндөр даралттай, тусгай уусгагч бүхий усны нөлөөгөөр занарт агуулагдаж байгаа шатдаг хий, газрын тос сулрахад цооногоор буцаан татаж авдаг. Гидро тэсэлгээ хийхэд нэг цооног руу дунджаар 6000 тонн ус шахдаг. Нэг цооногт жилдээ гурван удаа гидро дэлбэрэлт хийнэ. Америкт 60 мянга гаруй цооног өрөмдөн занарын хий олборлодог гэхээр жилдээ асар их хэмжээний усыг газрын гүн рүү шахдаг болж таарна. Газрын гүнд ийм их хэмжээний шингэн шахсаны дараа газар хөдлөлтийн тоо нэмэгддэг. Тухайлбал, Америкийн Колорадо, Нью-Мексико мужид газрын тос олборлогч компаниуд нь гидро тэсрэлтийн аргаар занараас шатдаг хий олборлож эхэлснээс хойш 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 16 удаа бүртгэгдсэн гэдгийг шинжээчид онцолжээ. Эдгээр газар хөдлөлтийн төвүүд нь ямагт газрын гүн рүү ус шахсан хэсэгт байрлаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан