Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Ганбат: 2012 он бол Монгол улс болон Монголчуудын хувьд эргэлтийн цэг байх ёстой
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Техник Импорт” ХК-ний Ерөнхий захирал Дашдондогийн Ганбат.
Хүн бүхэн өөр өөрийнхөө ертөнцөөр хөглөгдөн эгшиглэдэг. Хийж байгаа үйл бүхнээрээ ялгардаг хэдий ч амьдрал хэмээх нэг л зүйлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцдэгээрээ хүмүүн төрөлхтөн ижилхэн. Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаарт “хийсэн юмтай хэлэх үгтэй” нэгэн эрхмийг урьсан юм. Түүнийг хонгор нутгийн түмэн “Техник Импорт”-ын Д.Ганбат гэдгээр нь андахгүй биз ээ. Түүнтэй ажил амьдрал, нийгмийн асуудлаар хөөрөлдсөнөө хүргэе.
Би бусдын адил л зах зээлд орсон
-Таны бага насны дурсамжаар яриагаа эхлэх үү?
-Би Хонгор нутгийн хүн. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн адилаар л өнгөрсөн. Миний хувьд говь, хангай, тал хээр хосолсон гурван бүсийн нутагт төрж, өссөнөөрөө бахархаж явдаг. Зарим нэг мартагддаггүй дурсамж гэвэл хүүхэд байхдаа Хайрханыхаа элсийг их авч явдагсан. Энэ элс их өвөрмөц амттай. Аманд оронгуутаа хайлж, амны цангаа гаргадаг байсан гээд.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Их сониуч хүүхэд байсан. Ямар сайндаа долдугаар ангид байхдаа “Улаанбаатар орж үзье” гээд онгоцонд нуугдаад суучих вэ дээ. Хотод очоод газар мэдэхгүй. Нутагт аав, ээж “хүүхэд алга болчихлоо” гээд бөөн хэрэг мандаж, хотод буусны маргааш нь ах намайг нутаг буцааж байлаа. Сониучаас гадна номонд их дуртай номын санд цоожлуулаад үлддэг хүүхэд байв. Аймгийнхаа номын сангийн уран зохиолын номыг бүгдийг нь уншиж дуусгасан даа. Бидний үеийнхэн бүгд тийм байж дээ.
-Таны уншсан уран зохиолын ном амьдралд тань хэр нөлөөлсөн бэ?
-Уншсан уран зохиолын номнууд нөлөөлсөн юм байлгүй. Би чинь гэрийнхэн, найз нөхөддөө хэлэлгүй сайн дураараа сурагчийн формтойгоо л цэрэгт явсан хүн шүү дээ. Тухайн үед бүх хүүхдүүд их, дээд сургуульд орохыг эрмэлзэж байсан бол би эсрэгээрээ эх орноо хамгаалах нь миний ариун үүрэг, жинхэнэ эр хүн болж, гавьяа байгуулна гээд насанд хүрээгүй ч 17-той хүүхэд цэргийн албанд гуйж орж байлаа. Дараа нь Зүүнбаянгийн цэргийн ангиас ЗХУ руу сургуульд явж байлаа.
-Цэргийн хуарангаас ЗХУ-ыг зорино гэдэг тэр бүр хүний амьдралд тохиолдохгүй зүйл. Ямар сургуульд суралцахаар явсан юм бэ?
-Тухайн үед Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албаа сайн хааснаараа шалгарч, зохих шалгалтыг нь өгч ЗХУ-ын Киев хотод Цэргийн инженерийн сургуульд олон цэргийн албан хаагч дундаас тэнцэн явж байлаа.
-Оюутан ахуйн дурсамжаасаа ярихгүй юу.
-Их олон орны оюутнуудтай хамт суралцдаг байсан. Тэгэхэд адилхан боломж олговол Монгол хүн бусад орны залуусаас илүү юу гэхээс дутуу биш гэдэг нь их олон зүйлээс харагддаг байсан. Бусад орны залуус их олон удаа заалгаж сурч байхад манайхан нэг хоёр заалгуулаад сурдаг байсан.
-Ингэхэд та бизнесийн салбарт хэзээнээс эхлэн хүч сорих болов?
-1990-ээд оноос манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс ганзгын наймаа хийн, дараа нь хэсэг нөхөдтэйгээ нийлэн Монгол-Оросын хамтарсан “Баянбулаг” компанийг байгуулан ажилласан. 1996 оноос “Техник Импорт” компанийн хувьцааг эзэмшин захирлаар нь ажиллах болсон. “Техник Импорт” компани бол техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, импорт, экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн 50 гаруй жилийн түүхтэй байгууллага юм. Эдүгээ манай компанитай 300-гаад хүн ажил, амьдралаа холбож явна.
-Аливаа байгууллагыг удирдана гэдэг тухайн хүнээс их зүйл шаарддаг. Та ажилтнуудтайгаа ямар арга барилаар ажилладаг вэ?
-Байгууллага удирдаж байгаагийн хувьд хүмүүстэй харьцах харилцаан дээр их анхаарах хэрэг гардаг. Миний хувьд ажилтнуудаа сонсох зарчмыг баримталдаг. Тэрнээс дарга гэсэн байр сууринаас ингэ, тэг гээд тушаагаад байдаггүй. Ажилтнуудтайгаа хэр нээлттэй, ойр ойлголцож байна. Төдий чинээ тухайн байгууллага өсөж дэвжинэ гэж боддог.
Хууль хэрэгжүүлэх асуудал дээрээсээ эхлэх ёстой
-Таныг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн гэж сонссон юм байна. Мэргэжлийн хүний хувьд хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
-Миний хувьд хууль хэрэгжихгүй байна гэж үзэхгүй байна. хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. Уул нь зарчмын хувьд хууль бүх хүнд адилхан үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр амьдрал дээр албан тушаалтай, танил тал мөнгөтэй хүнд хууль нэг өөр үйлчилдэг. Бусад хүмүүст өөр үйлчилж байна. Жишээлбэл, Улсын олон тэрбум төгрөгийг луйвардсан хүн шийтгэгдсэн нэр зүүж, хамсаатнууд нь дарга болоод байж байна. Одоо болтол хохирол нь төлөгдөөгүй байна. Гэтэл нялх хүүхэдтэй залуу ээж 10000 төгрөг авлаа гээд 10-н жилийн ял авч байна. Үүнд л ард түмэн бухимдаад байна. Ийм учраас хуулийг дээрээс нь хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.
-Нийгмийн энэ гаж үзэгдлийг яаж засах юм бол?
-Нийгмийн энэ үзэгдлийг засч болно л доо. Үүнийг засаж залруулахын тулд УИХ болон Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд манай сонгогчид зөв намаа, зөв хүнээ сонгох нь зүйтэй юм. Сонгуулиар л ард түмэн засч залруулж чаднаа.
-Ингэхэд та бидний амьдарч буй нийгэм хэр гэрэл гэгээтэй байна?
-2012 он бол Монгол улс болон Монголчуудын хувьд эргэлтийн цэг байх ёстой. Нийгэм хэцүү байна гэж бүгдийг хараар будах нь зохимжгүй юм. Хэцүү бэрхшээлтэй асуудлыг яаж зөв голид¬ролд оруулах вэ гэдэг нь чухал. Гол нь улс орныг удирдан залж яваа удирдагчид ард түмний амьдралыг илүү өөд нь татаж, уул уурхайн баялагийг зөв хуваарилж, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий эх оронч иргэдийг бий болгон улс орноо яаралтай хөгжүүлэх шаардлагатай байна. Ийм байж чадвал Монгол хүний ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна.
-Тэгвэл эх оронч сэтгэлгээний тухай та юу хэлэх вэ?
-Өнөөгийн нийгэмд монгол хүн ямар байх ёстой вэ. Ямар хүмүүжлээр явах ёстой вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй болчихлоо. Эх оронч сэтгэлгээ хэмээн гаднах хэлбэрээр хэлбэрдэх бус агуулгаар нь авч үзмээр байна. Наад зах нь сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйд ёс заншлыг мэдүүлмээр байна. Мал аж ахуйгаар дамжин бидэнд өвлөгдсөн энэ их өв соёлыг хойч үеийнхэндээ хүргэж өвлүүлэх нь бидний туйлын үүрэг. Түүнээс биш харийн соёлыг наачихаад эх оронч сэтгэлгээ гээд ярих нь зохимжгүй юм. Монгол¬чууд бидэнд бусдад байхгүй үнэтэй өв соёл, уламжлал, баатарлаг түүх байна. Үүнийгээ сайн ойлгуулсны дараа эх оронч сэтгэлгээг яривал илүү амьдралд ойртох биз ээ.
-Таны ярианаас хэтэрхий гадныхныг шүтээд өв соёл, уламжлал гээгдчихээд байна гэсэн ойлголт төрлөө л дөө. Өнөөдөр монголын түүхийг ярих хүн тун цөөхөн болсон гэхэд хилсдэхгүй биз ээ?
-Түүхээ мэдэхгүй хүн “ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Ямар ч үндэстэн өөрийнхөө түүхийг сайн мэддэг байх ёстой. Монголын маань түүх, өв соёл үнэхээр агуу юм. Бүтэн хоёр гурван зууны турш дэлхийн түүхийг тодорхойлж байсан ард түмэн Монголчуудаас өөр байхгүй. Ийм ард түмэн муу амьдрах учиргүй. Манай хэл бичиг соёлын өвийг гадныхан судлаад байхад бид яагаад бид сайн судлахгүй байна вэ гэдэгт л учир байгаа юм.
Монгол хэл зүй, зүйр цэцэн үгс үгсийн сангийн эх суурь нь болж байсан гэж судлаачид дүгнэсэн байдаг. Яруу найрагч Р.Чойном гуай “Шүлгээр ярилцдаг ард түмний дунд яруу найрагч байх яасан хэцүү юм бэ” гэж дуу алдсан байдаг шүү дээ. Тэгэхээр бид энэ их өв соёл, түүхээ өөриймшүүлж, мэдэж, хэний ч өмнө нүүр улайхгүй хэмжээнд хүрэх ёстой.
-Нийгэм маань нэлээн бухимдалтай болчихжээ. Эндээс монголчууд яаж гарах ёстой юм бол оо?
-Монгол түмэн бие, биендээ дэм өгч, сайн сайхныг хүсмээр байна. Ямар ч хүнд жаахан ч гэсэн дэм өгч гэрэл гэгээг бэлэглэдэг болчихвол нийгмийн энэ их бухимдал бага ч болов саарна гэж хувьдаа боддог.
-Таны бодлоор улс орны хөгжлийг түргэтгэхэд юу чухал вэ?
-Цөөхүүлээ монголчууд бид талцахдаа биш нэг зорилго, нэгэн тэмүүлэлтэй байж чадвал улс орон хөгжинө. Эв нэгдэлгүй байдал хүчгүйдүүлэхээс биш улс орныг урагшлуулахгүй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. 2008 оны олимпоос аварга төрөхөд бид яаж нэгдэж чадаж байлаа. Түүн шиг л нэгдэж улс орноо өөд татах ёстой. “Дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг” гэдэг шиг улс орныхоо эрх ашгийн төлөө иргэн бүр нэгдэж чадвал гадны гайхамшигтай хөгжил гээд бишрэх хэрэг бидэнд гарахгүй.
Нөгөөтэйгүүр төр тууштай бодлогоор зангидаж иргэдээ нэг шугамаар авч явж чадахгүй байна. Энд төрийн алсыг харсан бодлого яах аргагүй үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь бодлогоо тодорхойлохдоо мэргэжлийн судалгаан дээр үндэслэх хэрэгтэй юм.
-Ингэхэд та ер нь ямар хүн бэ. Өөрийгөө дүгнэ гэвэл?
-Хүнд худлаа хэлдэггүй. Ямарч хүнийг хүн гэдэг үүднээс нь хүндэтгэж, тус дэм болчих юмсан гэж хичээж явдаг даа.Ер нь хүлээцтэй, тайван талдаа хүн дээ. Ярихаасаа илүү дотроо ажлаа төлөвлөж үйлдлээрээ гаргахыг хичээдэг.
-Та хэр баян хүн бэ?
-Эрх чөлөөтэй, сайхан эх орон, нутаг ус, аав, ээж, хань, хүүхдүүд, найз нөхөд заяасан учраас би өөрийгөө боломжтой хүн л гэж боддог.
-Сүүлийн үед хүмүүс шүүмжлэл хүлээж авах дургүй болчихжээ. Энэ тухай та ямар бодолтой явдаг вэ?
-Шүүмжлэлийг хүн бүр янз бүрээр хүлээж авдаг байх аа. Миний хувьд бол хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэсэн үг байдаг даа. Үүнийг үнэн л гэж боддог. Зарим хүн бол бусдын алдаан дээр сурдаг. Зарим нь өөрийн алдаан дээр суралцдаг, зарим нь алдаан дээрээ суралцдаггүй ч хүмүүс байдаг гэсэн.
- Та хэр олон найз нөхөдтэй вэ?
-Найз нөхөд олон шүү. Би нэг найзалсан хүнтэйгээ тууштай найзалдаг. Олон сайхан хүмүүстэй найз нөхөд.
Хонгор нутгийн эгэл ээжүүдийгээ хүндэлье
-Эрэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Өнөөгийн нийгмийг эмэгтэйчүүд өнгөтэй байлгаж байна. Монгол эмэгтэйчүүд үнэхээрийн сэтгэлийн хаттай хүмүүс. Гадаа гарч эр, гэрт орж эм болж байна. Малчин эмэгтэйчүүд цасны хайрууг хайруу гэлгүй, халууныг халуун гэхгүй эр цэргээс дутуугүй хүнд ажлыг нугалж байна. Зарим эхчүүд хүүхдүүдээ тэжээх гэж шороон түйрэн дунд амь насаараа дэнчин тавьж борви бохисхийлгүй уул уурхайн хүнд ажлыг хийж байна. Нэг хэсэг эмэгтэйчүүд наймаанд явж гахай чирэн эрүүл мэндээ гээн байж амьдралаа залгуулж байна гээд эхчүүд, эмэгтэйчүүд хүнд хүчир болгоныг хийж байна. Үүний ард амьдрал үр хүүхэд нь эзэнгүйдэж ирээдүй хойч үе маань ямар ч хараа хяналтгүй өсөж торниж байгаа нь нийгэмд маш том эмзэглэлийг дагуулж байна. Үүнийг зүгээр нэг хараад жишимгүй сууж боломгүй юм. Өнөөгийн төр засаг эрчүүд бид энэ бүхнээс ичих ёстой.
-Та эхчүүдийг цалинтай болгох талаар санал санаачилга гарган шийдвэрлэх түвшинд хүргүүлж байна. Үүнийг эмэгтэйчүүддээ оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болох уу. Энэ ажил тань хэр биелэлээ олж байна?
-Бид нэг жил өвөлжих гэрийнхээ шалыг элсээр зай завсаргүй чигжиж шахдаг. Гучин жил суух орон сууцныхаа суурийг цементээр цутгаж хийдэг шүү дээ. Гэтэл улс орноо авч явах хойч үедээ ямар хөрөнгө оруулалт хийсэн юм бэ гэдгийг бодолцох ёстой. Хойч үеийг өсгөн хүмүүжүүлэх эхчүүд хөдөлмөрийн талбайд борви бохисхийлгүй зүтгэж үр хүүхдүүд нь ямар ч анхаарал хяналтгүй бойжиж байна. Тиймээс өнөөгийн хүүхдүүдийг хүмүүжилгүй байна хэмээн зэмлэхийн аргагүй юм. Тэр эзэнгүй өссөн хүүхдүүд яаж хүмүүжилтэй байх вэ гээд үүнийг сууриар нь авч үзэх хэрэгтэй. Хүүхэд өсгөж байгаа ээж ажил хийгээгүй хэрэг огтхон ч биш. Эхчүүдэд амрах цаг зав гэж байдаггүй. Эхчүүдийг цалинтай болгоё гэсэн санаачилгын минь цаана маш олон асуудлууд хөндөгдөж байгаа. Наад зах нь эх үрийн холбоо ойртоно. Цаашлаад хүүхдийн хүмүүжил, эх хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Үнэндээ 140.000 төгрөг бол хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ. Цалин олгосноор тухайн ээж эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдана. Ийм учраас би хөдөөд гурав хотод түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд цалин өгье гэсэн санаачилгыг гаргасан юм. Үүнийг бодлогын түвшинд авч үзэх ёстой гэж үзээд “Монгол ээж” хөтөлбөрийг бий болгох нь зүйтэй хэмээн бодон ажиллаж байна. Ээжүүдийг дэмжих талаар УИХ дээр яригдаж эхэлж байна. Энэ талаар хуулийн төсөл боловсрогдож байна. Ямар ч байсан миний санаа биелэлээ олж эхлээд байгаад баяртай байгаа. Юуны өмнө “Монгол ээж” хөтөлбөрөө Хонгор нутагтаасаа эхлэн ярьж, төр засаг, олон нийтийн анхаарлыг татаж чаджээ.
-Мөнгө олгох тухай бодлогыг бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүллээ гэсэн шүүмжлэл дагадаг. Таны санаачилга дээрх шүүмжлэлийг дагуулах юм биш биз?
-Энэ нь халамжийн үйлчилгээ гэхээсээ илүүтэй Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдтэй болоход зориулагдана гэсэн гол санаа яваад байгаа юм шүү дээ. Түүнээс биш халамжийг хавтгайруулах гэсэн санаа огт биш юм. Өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол чадавхитай монгол иргэнийг төлөвшүүлэх явдал юм. Өнөөдөр Монгол хүн дэлхийд өрсөлдөх чадвараар 180 орноос 110-р байранд байна. энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм.
-Та хүүхдээ өсгөж гэртээ сууж байгаа эхчүүд мөн л ажил хийж байна гэж ярилаа. Ер нь гадныхан эхчүүддээ хэр анхаарал тавьдаг юм бол?
-Манай урд хөрш хорин жилийн өмнөөс Дэн өвөөгийн буюу өрх бүр нэг хятад хүүхдийн бодлого гэж явуулсан. Энэ нь нэг хүүхдэд ээж, аав, эмээ өвөө гээд 7-8 хүн анхаарал тавьж хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг илэрхийлсэн жишээ юм. Харин хойд хөршид хоёр дахь хүүхэд төрөхөд улсаас 10 сая төгрөг өгдөг. Дөрвөн хүүхэдтэй айлыг байраар хангадаг байх жишээтэй. Японд тухайн эмэгтэй хичнээн өндөр боловсролтой байсан ч гэрлэснийхээ дараа ажлаа орхин үр хүүхдээ асрах ажилд шилждэг. Тухайлбал Японы гадаад хэргийн дэд сайд байсан бүсгүй гэр бүл үр хүүхэдтэй болоод “Миний ажлыг орлоод хийчих хүн олдоно. Харин миний хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх ажлыг надаас илүү хийх хүн байхгүй” гэж хэлээд албан тушаалаа орхиж байсан түүх бий. Үүнийг гаднаас нь өнгөц харахад тухайн улсын зан заншил мэт боловч цаад утга нь ирээдүйн эх орноо авч явах үр хүүхэддээ анхаарал тавьж буй хэрэг юм.
АНУ-д 12 наснаас доош хүүхдийг гэрт нь ганцааранг нь орхивол шийтгэдэг гээд яривал олон жишээг дурьдаж болно.
-Энэ дэлхийд эгнэшгүй нандин хүн бол ижий юм. Ижийгүйгээр энэ хорвоог төсөөлшгүй. Эгэл хэрнээ энэ эрхэм хүмүүний хүйнээс тасарч хорвоод мэндэлсэн хэн боловч ижийнхээ ачийг хариулахсан гэдэг. Таны хувьд?
-Тиймээ тантай санал нэг байна. Аав, ижий гэдэг бол хүний амьдралын эгнэшгүй нандин зүйл. Миний ижий орос хэлний багш Төмөртогоо гэж хүн байсан. Аав Баянхонгор аймгийн Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Дашдондог гэж хүн байлаа. Миний хоёр буурал хэдийгээр тэнгэрийн оронд одсон ч тэдний үргэлжлэл оршихуй нь болсон үр хүүхдийнх нь хувьд үйл хэргийг нь үргэлжлүүлж нутаг усандаа бага ч болов тус нэмэр болохсон гэж хэрэндээ зүтгэж явна. Хүмүүс ээж, аавдаа зориулаад хөшөө хүртэл босгосон байдаг. Би ижийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж “Хонгор нутгийн эгэл ээжүүдийг хүндэлье” арга хэмжээ зохион байгуулж, Хонгор нутгийнхаа 10000-н ээжийг хүлээн авч баярлуулж байсан. Энэ маань олон ээжүүдээр төлөөлүүлэн бурханы оронд одсон ижийдээ үзүүлсэн хүндэтгэл юм даа.
“Хонгор нутгийн эгэл ээжүүдийг хүндэлье” аяны минь үргэлжлэл нь ээжүүдийг цалинтай болгоё гэсэн санал санаачилга минь юм. Ижий маань амьд сэрүүн байсан бол ээжүүдийг цалинтай болгоё гэдгийг минь ямар их дэмжих байсан бол оо гэж заримдаа бодогддог юм.
Толгодоо ухах уу, баялагаа хойч үедээ үлдээх үү
-Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэллээ гэх. Оюутолгой, тавантолгойгоос эхлээд бүх газар нутагт маань баялаг бий. Гэхдээ энэ бүхэнд гадаад, дотоод гэлгүй хуруу дүрж хошуу нэмэрлэж байна. Уул уурхайн сэдвийг хөндөхгүй өнгөрч болохгүй нь ээ. Хөндлөнгөөөс харахад энэ салбарт хамгийн тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Тулгамдаж байгаа олон асуудал байна уу даа гэж боддог юм. Наад зах нь уул уурхайн талаар төрийн цэгцтэй бодлого гэж алга. Төрийн цэгцтэй бодлого байхгүй болохоор энэ салбарыг хөгжиж байна гэж хэлэхэд бэрх юм. Салбарын төрийн удирдлага гэдэг бол том асуудал. Өнөөдөр төрийн захиргаанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд үйлдвэрүүдийг хэр зэрэг мэдэж байна вэ гэдгээс асуудал ургана шүү дээ. Үнэндээ замбараагүй уул уурхай ноёлохоор болчихлоо. Ихэнхи компаниуд техник, эдийн засгийн үндэслэлээ гаргаж, зураг төслөө хийгээд ном журмаар нь явахгүй байна. Энэ завхралыг залруулах хэрэгтэй. Хуулийг нь сайжруулах ёстой л гэж бодож байна.
-Уул уурхай эрхэлж буй хүмүүст алтыг нь аваад авдрыг нь орхидог муу зуршил бий. Энэ байдал манай Баянхонгорт ч нүүрлээд байгаа. Баялгийг нь авчихаад нөхөн сэргээнэ гэдэг үлгэр болчихжээ?
-Нөхөн сэргээлтийн тусгай стандарт гэж бий. Одоо хаалтын асуудлыг их ярьдаг болж. Байгалийн баялгийг ашигласны дараа орон нутагт юу үлдэх, хүмүүс яаж амьдрах, бэлчээрийн асуудал, малчдын асуудлуудыг бодолцох ёстой. Уг нь байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудал нь тус тусдаа зүйл шүү дээ. Юуны өмнө үүнийг ялгах цэгцтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүний дараа нөхөн сэргээх төслийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. Үнэндээ зураг төсөлгүй, судалгаа шинжилгээгүй нөхөн сэргээлт хийх нь алдаанд хүргэдэг гэдэг.
- “Нинжа” хэмээх “мэргэжил” гарч ирээд удлаа. Баянхонгорт энэ “мэргэжил”-ээр амьдралаа залгуулдаг олон хүн бий. Таны хувьд “Нинжа” байх нь зөв үү?
-Орон нутагт амьдралд нь хүрэлцхүйц цалинтай ажлын байр байхгүй, ажилгүйдэл их байгаа учраас амьдрахын эрхэнд хүмүүс хувиараа уул уурхай эрхэлж буй хэрэг юм. Үүний гол үндсийг замбараагүй уул уурхайнхан тавьсан. Үнэн хэрэгтээ тэдний хаягдал дээр “нинжа” нар орж байгаа шүү дээ. Энэ үлдэгдлийг нь “Нинжа” нар ашиглах бол зөв. Гагцхүү хэрхэн яаж зохистой ашиглах вэ гэдгийг бодолцож төрөөс бодлого боловсруулах хэрэгтэй байна. Гол нь оновчтой зохион байгуулалт хийх нь чухал юм. Энд хуулийн лицензийг нь олгодогоор нь олгое. Гэхдээ “Нинжа” нарыг жижиг ч гэсэн уурхай хэлбэрээр ажиллуулж хэвшүүлмээр байна. Түүнээс биш амь насаар нь дэнчин тавиад нүх ухуулахын нэр биш юм. Илүү мэргэжлийн түвшинд хүргэж ил тод ашиглавал хаана хаанаа хор хөнөөл багатай үйлдвэрлэл явуулах бололцоо бий болж зөв зохистой ажлын байр нэмэгдэнэ.
-Баянхонгор аймаг ч гэсэн бусдын адил үүцээ задалчихсан. Уул уурхайн хор хөнөөлд байгаль маань аль хэдийнээ өртөөд эхэлчихлээ. Энэ талаар та ямар дүгнэлт өгөх вэ?
-Толгодоо ухах уу, баялгаа хойч үедээ үлдээх үү гэсэн сонголтыг ганц нэг хүний шийдэх хэрэг биш л дээ. Энэ бол Баянхонгорын ард түмний бүгдээрээ хэлэлцэн байж шийдэх асуудал. Эрх мэдэлтнүүд дур мэдэн эрх мэдлээ хэтийдүүлж байгаа бол хойч үеэ бодохгүй байгаагийн л шинж. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадны компаниудад эрх мэдэл өгөн газар нутгаа төнхүүлж усгүй болох нь элдэв химийн хор асгалаа гэх таагүй мэдээллийг хараад тавгүйтэж л суулаа. Хаа сайгүй байгалийн баялгаа төнхүүлж байгаа үед энэ нутгийн эцгийн үүргийг гүйцэтгэж буй хүмүүс хүлээцтэй хандаж үүцээ бодолтойхон уудалвал яасан юм бол. Баялгаа ашиглаж болно. Гэхдээ энэ нутгийн ард түмэнд ямар үр нөлөө үзүүлэх юм.Эргээд байгалиа яаж нөхөн сэргээлгэж авах вэ гэдгийг сайн бодолцох ёстой. Ер нь тухайн орон нутгийн иргэд талыг эзэмшин нөгөө тал нь хөрөнгөө гаргасан тийм компани байгуулан аль алиндаа ашигтай ажилвал зөв бол уу.
-Таныг нутгийнхаа бүтээн байгуулалтад багагүй хөрөнгө хаядаг гэж сонссон юм байна. Яагаад та үүнийгээ олон нийтэд ил гаргадаггүй юм бэ. Хүмүүс хийсэн бүтээснээ сурталчлаад гүйдэг шүү дээ?
-Би хийчихлээ гээд цээжээ дэлдээд сурталчилаад байх бол миний мөн чанар биш. Телевиз, сониноор гаргаад өөрийгөө бусдаар дүгнүүлэх хэрэгтэй ш дээ гээд хүмүүс хэлдэг л юм.Том жижиг гэлгүй би хүнд тусалж байсан. Харин түүнийгээ шоу болгох дургүй. Аяндаа хүмүүс үйл хэргээр минь мэдэх биз дээ гээд үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй.
-Тэгвэл та Баянхонгорт хийсэн томоохон хөрөнгө оруулалтаасаа нэрлэхгүй юу?
-Хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Заавал хэлүүлэх гээд байна уу. \Инээв\ Томоохон гэвэл хэсэг бизнесийн нөхөдтэйгээ нийлээд “Баруун бүс” худалдааны төвийг барихад хөрөнгө оруулсан. Энд хоёр тэрбум төгрөг зарцуулагдсан. Улсаас нэг ч мөнгө ороогүй. Наймаа эрхэлж буй хүмүүс өвчин хуучгүй эрүүл ая тухтай орчинд бизнес эрхлэхэд тустай гэдэг үүднээс энд хөрөнгө оруулсан. Гадаа зогсохгүй тав тухтай орчинд худалдаа эрхлэхээс гадна хэрэглэгч дулаан орчинд яаралгүйгээр сонголтоо хийх гээд хаана хаанаа хэрэгтэй хөрөнгө оруулалт болсон байх аа гэж боддог юм.
-Та Баянхонгор аймгийн АН-ын байр бариулахад хөрөнгө оруулсан гэдгээ нуугаад байна аа даа?
-\Инээв\ Би АН-ын ҮЗХ-ны гишүүнийхээ хувьд намын байр барихад хөрөнгө оруулсан. Энэ маань Монголын ардчилалд оруулж буй хувь нэмэр юм болов уу даа.Гол нь гишүүд маань тав тухтай орчинд ажиллах ёстой гэдэг үүднээс энд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлсэн.
-“Хонгорын хурд” наадмыг та ивээн тэтгэдэг. Ер нь моринд хорхойтой юу?
-2000 оноос эхлэн “Хонгорын хурд” наадмыг анхлан санаачилж, Баярмагнай, Дүгэрсүрэн, Чулуунбат нарын нөхдийн хамт зохион байгуулж, санхүүжүүлж байсан. Энэ “Хонгорын хурд” наадам маань жилээс жилд өргөн дэлгэр болж байгаад баярлаж явдаг. Моринд их дуртай, хийморь сэргээдэг тэнгэрлэг амьтан шүү дээ.
-Морь гэснээс та Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Баянхонгорт малын хулгай гэмт хэргийн цөөнгүй хувийг эзэлдэг. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах талаар тус аймагт ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?
-Малчдад байгаль цаг уурын өөрчлөлт хүндрэлээс гадна сүүлтэй, сүүлгүй чононоос мал сүргээ хамгаалах шаардлага бий болсон. Тиймээс энд манай нийгэмлэгээс маш олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. ХХААХҮЯ-тай хамтран малыг ээмэгжүүлэх, сансараас хянах ажлыг эхлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн энэ сарын 23-нд Сайн малчдын зөвлөлгөөнийг Баянхонгор аймагтаа зохион байгуулахаар зэхэж байна. Баянхонгор аймаг маань уул усны хагалбар газар. Тиймээс манай аймагт цөлжилт эрчимтэй явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор малын ашиг шим буурч байгаа учраас малын үүлдэр угсааг хэрхэн сайжруулах вэ, фермийн аж ахуй руу явах боломж хэр байгаа талаар малчидтайгаа санал солилцож тодорхой шийдэлд хүрэх зорилготой байна. Түүнчлэн малчдад тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэн зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлж ажил хэрэг болгоно. Хувь хүнийхээ зүгээс зөвлөлгөөнийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг гаргаж байгаа. Цаашид мал сүргийг хулгайн гэмт хэргээс хамгаалахад дорвитой ажил хийж хонгор нутгаа жишиг аймаг болгоход анхаарч ажиллана.
-Хонгор түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Нутгийн ард олондоо “Баясгалан” хэмээх усан Луу жилдээ амжилт бүтээлээр арвин, санаж сэдсэн болгон нь бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөн энэ боломжийг ашиглан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хонгор нутгийнхаа эхчүүд, эмэгтэйчүүддээ өргөн дэвшүүлж юу санасан есөн цагаан хүсэл нь үргэлж биелэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг тавья. Сайхан баярлаарай.
Б. Ариунзаяа

0 Сэтгэгдэл