Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэрэг
Хууль хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд УИХ-ын 76 гишүүнээс 30 орчимд нь ямар нэг хэрэгт холбоотой, оролцоотой гэж хавтаст хэрэг нээн, шалгасан байх юм. Тэднээс “аав”-ынд хэсэг хугацаанд хүмүүжээд гарсан нь ч бий. Тиймээс манай  сонин одоогийн парламентын гишүүдээс хэн нь ямар хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулав, тухайн хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн, шалгах явц ямар шатанд яваа зэрэг мэдээллийг цувралаар хүргэх болно. Үүнээс УИХ-д өөрсдийгөө төлөөлүүлэхээр хэнийг илгээсэн бэ гэсэн асуултад уншигчид маань хариу олно биз ээ.


Х.Наранхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2.3 тэрбум төгрөг завшсан уу

АТГ-ынхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шалгаснаар хэд хэдэн албан тушаалтанд холбоотой хэрэг “өндөглөсөн”. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбоотой “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө залилсан хэрэг. АТГ-ынхан түүнийг  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Henlon” компанийн захирал Ж.Мягмаржаргалд давуу байдал олгон, уг компанитай өмнө нь байгуулсан гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй байхад нь ган бөмбөлөг дахин нийлүүлэх гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байна. Тодруулбал, 2005 онд 5.2 сая ам.долларын өртөгтэй, 80-100 мм-ийн хэмжээтэй ган бөмбөлөг, 10.000 тонныг нийлүүлж, дундаас нь 1.3 сая гаруй ам.доллар, 2006 онд 5.4  мянган ам.долларын өртөгтэй 80 мм-ийн хэмжээтэй ган бөмбөлөг мөн 10.000 тонныг нийлүүлж, дундаас нь 439 мянга гаруй ам.доллар буюу нийтдээ 1.7 сая гаруй ам.доллар завших боломж олгож, байгууллагын өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум төгрөг завшсан аж.

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбоотой мөн л албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан хэрэг сөхөгдсөн. Тэрээр 2006 онд “Эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа 611 дүгээр тушаал гарган үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Ланд крузер 105” маркийн 00-34 ОРА улсын дугаартай машиныг тус компанийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үр бүтээлтэй сайн ажилласан хэмээн Л.Пүрэвдоржийг /Монголбанкны ерөнхийлөгч/  шагнажээ. Гэвч прокурорын шатанд эл хэргийг өршөөлд  хамруулж, хэрэгсэхгүй болгосон юм.


Ц.Батбаярт холбоотой хэргийг тусгаарлав

“Улаан хацарт” хочтой энэ эрхмийг газар наймаалсан хэрэгт холбож ярих нь олонтаа. Хотын Засаг дарга байхдаа газар өмчлөлтэй холбоотой гаргасан шийдвэр нь түүнийг ингэж хардахад хүргэдэг. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэд түүнийг одоогоос гурван жилийн өмнө АТГ-т өгч, шалгуулсан удаатай. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг тус хорооны нутаг дахь Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талд байрлалтай иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг стадионыг хятадуудад зарж, авлига авсан гэж матсан. Гэвч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон юм.

Харин хамгийн сүүлд тэрээр экс Ерөнхийлөгчид холбоотой хэргийн хамсаатнаар тодроод буй. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гээд хууль хяналтынхан хэргийг нь тусгаарласан ч, одоохондоо шийдвэрлүүлэхээр яарахгүй байна. Ямартай ч, мөрдөн байцаалтаас оргон зайлчих вий гэсэндээ түүний хилийн дээс алхах эрхийг нь хязгаарласан байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг экс Ерөнхийлөгчийн хөлд чирэгдсэн хэмээн ярих нэгэн байна. АТГ-ынхан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр үед нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч байсан С.Баярмөнх нартай бүлэглэн төсөл сонгон шалгаруулалтгүйгээр “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75 хувийн оролцоотой “Дун Өргөө” компани байгуулан нийслэлийн өмчид 453 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн зарласан.
Харин УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгсөн. Гэм буруутай эсэх тухай эцсийн шийдвэрийг зөвхөн шүүх л гаргана” хэмээн ярьж байгаа юм.   


УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэргийг түдгэлзүүлсэн хэвээр…

О.Чулуунбатыг УИХ-ын гишүүн болсны дараа албан тушаал, авлигын хэрэг нь сөхөгдөж, нэг хэсэгтээ л хууль хяналтын байгууллагын үүд сахисан. Хууль хяналтынхан одоо болтол түүнд холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй л явна. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг нь хэлэлцэхээр гурван ч удаа товлосон юм. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод, шийдвэр гаргаж чадаагүй. Хууль хяналтынхан эхэндээ УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг Монголбанкны Вальютын газрын захирал Ц.Одонгуа, АНУ-ын иргэн Жорж Чалмерс нартай бүлэглэн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэж буруутгаж байлаа.

Тодруулбал, тэрээр “Стоунлэй Интернэшнл” компанийн захирал АНУ-ын иргэн Жорж Чалмерстэй 2006 онд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ байгуулжээ. Гэвч Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагүй. О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ц.Одонгуатай нийлж 11 тэрбум, Жорж Чалмерстэй хамтран 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм.

Гэтэл сар, жил өнгөрөх тусам О.Чулуунбатад холбогдох хэрэг бүдгэрч, сүүлдээ тэрээр Жорж Чалмерст залилуулсан хохирогч болж хувирав. Тиймээс Жорж Чалмерст холбогдох хэргийг тусгаарлаж, шалгахаар болсон ч хууль хяналтынхан түүнийг алдсан билээ. Өөрөөр хэлбэл, тэрээр нутаг руугаа оргон зайлчихсан. Энэ мэтээр УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэрэг шийдэгдэлгүй өдийг хүрэв. Хууль хяналтынхан хэзээ нэгэн цагт эл хэргийг шийдвэрлэж, үнэн мөнийг нь тогтооно биз ээ.  
Б.АЛТАНЦЭЦЭГ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан