Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ц. Нямдорж сайд УИХ-ын Х. Баттулгатай давж заалдахаар болов
УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэхэмжлэлтэй, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид холбогдох шүүх хурал өнгөрсөн Баасан гаригт болж Ц.Нямдорж бусдыг гүтгэсэн хэмээн Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх болсон. Гэтэл тэрбээр давж заалдах гэнэ. Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн, үүнийг Засгийн газар, харьяа яам нь ч мэдэхгүй байсан гэж олон нийтэд мэдээлж байв. Түүнээс гадна яамны удирдах ажилтнуудыг Төрийн ордонд цуглуулж, нууц, хууль бус гэрээ хийсэн гээд нотлуулах гэж хичээсэн боловч талаар болоод байсан юм.

Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай  уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичиг  чинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм.

Яг энэ асуудлыг Х.Баттулга гишүүн эрс эсэргүүцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хүний нэр төрд халдсан төдийгүй гүтгэн доромжилсон гэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд ялагдвал хяналтын шатны шүүхэд хандах боломжтой. Гурван шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарвал Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүнээс уучлал гуйхаас өөр аргагүйд хүрэх нээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан