Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Мон-Ураны Б.Наранхүү АН-аас нэр дэвших гэнэ
“Анод”-ын, бас бага насны хүүхдийг... гээд олон гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Мон-Ураны Б.Наранхүү УИХ-д сууж “халдашгүй эрх”-тэй болохоор зүтгэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан.
Б.Наранхүү МАН-аас нэр дэвшихээр нэлээд үзсэн боловч У.Хүрэлсүх нар намын нэр хүндээ бодон татгалзсан хариу өгсөн гэдэг.
Мань эр нэг хэсэг бие даан нэр дэвшихээр зүтгэсэн. 800 хүний гарын үсэг зуруулж байна хэмээн хэсэг явснаа бас л больжээ.
Тэрээр АН-аас нэр дэвшихээр зүтгэж эхэлсэн байна. Дундговь аймгийн АН-ын хорооны хурал өнөөдөр болж байгаа бөгөөд Б.Наранхүү энэ хурал дээр намын гишүүн, ҮЗХ-ны гишүүн болон улмаар нэр дэвшүүлэх шийдийг гаргуулахаар төлөвлөж байгаа аж.
Уг нь энэ аймагт “Дундговь-Газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нэр дэвшихээр ажиллаж байсан. Өнгөрсөн жилүүдэд аймагтаа ажиллан, хөдөлгөөн байгуулж, газар нутгийнхаа төлөө тэмцэхийн зэрэгцээ аймаг орон нутаг, иргэдийн төлөө чамгүй зүйлийг амжуулсан хэмээн нутгийнхан ам сайтай байдаг. Тиймээс ч АН-ын удирдлагууд болон Дундговь аймгийн АН-ын хорооныхон дэмжихээ илэрхийлээд байжээ.
Харин нэр дэвших эсэхийг эцэслэн шийдвэрлэх хурлын өмнөхөн Мон-Ураны Б.Наранхүү нэр дэвшинэ хэмээн Дундговийн АН-ынхныг бужигнуулж эхэлсэн аж. Намын хорооны хурал өнөөдөр 14.00 цагт эхлэх бөгөөд уг хуралд оролцож Б.Нарахүүг дэмжинэ хэмээн зарим фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн эрхмүүд очсон гэнэ. Харин намын дарга Н.Алтанхуяг энэ асуудалд тааламжтай хандахгүй гэдгээ илэрхийлжээ.
Б.Наранхүүгийн хувьд УИХ-д сууж хамгаалалтад орохгүй бол газрын, Анодын гээд олон хэрэг нь сөхөгдөж, “аав”-ын хаалга татах магадлал өндөр. Түүнээс гадна шүүх, прокурор гээд хуулийн бүхий л эрх мэдэл өнөөдөр АН-ын мэдэлд буй. Б.Наранхүүгийн АН-ыг сонгож зүтгээд байгаагийн товч утга нь энэ гэнэ. Мөнгө гэдэг агуу хүчтэй ажээ.
Эх сурвалж: www.zaluu.com

0 Сэтгэгдэл