Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Л.Гүндалай: Тэд МАН-аас мөнгө авч, намайг зайлуулах гэсэн хүмүүс
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурал саяхан болж өнгөрчээ. Энэ хурлаар намын даргын асуудал хөндөгдсөн аж. Тухайлбал, тус аймгийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайг намын даргаар ажиллуулахгүй хэмээн эсэргүүцсэн гэх. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаас УИХ-д хэнийг дэвшүүлэхээр болсон бэ?
-Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Ц.Сэдванчиг бид хоёрыг 100 хувиар дэмжсэн.
-Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас таныг Ардчилсан намын даргаас чөлөөлөх шийдвэр гарсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр яахав дээ, олонхи биш хүмүүс л дүрмийн бус хурал хийж тийм шийдвэр гаргасан. Тодруулбал, зөвлөлдөх хорооны 105 хүнээс 41 нь хурал хаяж явж хуралдаж дундаасаа Батцогт гэдэг хүнийг сонгосон юм билээ. Энэ бол дүрмийн бус хурал байсан шүү дээ.
-Таныг огцруулах тогтоолоо уншиж танилцуулсан гэсэн. Тэр үед нь та байсан гэсэн биз дээ?
-Хурал 11 цагт эхэлж гурван цаг гаруй хуралдаад завсарласан. Тэгээд эргээд цуглатал зарим нь танд итгэл хүлээлгэхгүй гэсэн юм. Би ч “За” гээд л өнгөрсөн. Тэгээд дүрмийн дагуу зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгочихоод дахин даргаа сонгох болсон. Би дүрмийн дагуу нэрээ дэвшүүлсэн. Гэтэл олонхи болж сонгогдсон. Ийм л юм болсон. Надад Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргын тамга тэмдэг бүгд бий.
-Та өмнө нь хэлж байсан. Хэрэв надад итгэл хүлээлгэхгүй гэвэл би тэр цаг мөчид нь тамга тэмдэгээ өгнө гэж байсан шүү дээ. Гэтэл яагаад ингээд байгаа юм бэ?
-Надад итгэл хүлээлгээд байна. Гэхдээ би тэр хүмүүсээр Хөвсгөл аймгийн ардчиллыг тоглуулмааргүй байна. Шударга хэлэхэд, тэд МАН-аас мөнгө авч намайг зайлуулах гэсэн л хүмүүс шүү дээ. Түүнээс чин сэтгэлээсээ нэгдсэн хүмүүс биш.
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурал саяхан болж өнгөрчээ. Энэ хурлаар намын даргын асуудал хөндөгдсөн аж. Тухайлбал, тус аймгийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайг намын даргаар ажиллуулахгүй хэмээн эсэргүүцсэн гэх. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодрууллаа.-Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаас УИХ-д хэнийг дэвшүүлэхээр болсон бэ?
-Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Ц.Сэдванчиг бид хоёрыг 100 хувиар дэмжсэн.
-Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас таныг Ардчилсан намын даргаас чөлөөлөх шийдвэр гарсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр яахав дээ, олонхи биш хүмүүс л дүрмийн бус хурал хийж тийм шийдвэр гаргасан. Тодруулбал, зөвлөлдөх хорооны 105 хүнээс 41 нь хурал хаяж явж хуралдаж дундаасаа Батцогт гэдэг хүнийг сонгосон юм билээ. Энэ бол дүрмийн бус хурал байсан шүү дээ.
-Таныг огцруулах тогтоолоо уншиж танилцуулсан гэсэн. Тэр үед нь та байсан гэсэн биз дээ?
-Хурал 11 цагт эхэлж гурван цаг гаруй хуралдаад завсарласан. Тэгээд эргээд цуглатал зарим нь танд итгэл хүлээлгэхгүй гэсэн юм. Би ч “За” гээд л өнгөрсөн. Тэгээд дүрмийн дагуу зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгочихоод дахин даргаа сонгох болсон. Би дүрмийн дагуу нэрээ дэвшүүлсэн. Гэтэл олонхи болж сонгогдсон. Ийм л юм болсон. Надад Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргын тамга тэмдэг бүгд бий.
-Та өмнө нь хэлж байсан. Хэрэв надад итгэл хүлээлгэхгүй гэвэл би тэр цаг мөчид нь тамга тэмдэгээ өгнө гэж байсан шүү дээ. Гэтэл яагаад ингээд байгаа юм бэ?
-Надад итгэл хүлээлгээд байна. Гэхдээ би тэр хүмүүсээр Хөвсгөл аймгийн ардчиллыг тоглуулмааргүй байна. Шударга хэлэхэд, тэд МАН-аас мөнгө авч намайг зайлуулах гэсэн л хүмүүс шүү дээ. Түүнээс чин сэтгэлээсээ нэгдсэн хүмүүс биш.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























