Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюу толгойн татварын асуудал хуулийн дагуу нууц байх учиртай гэв

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Оюу толгой” компанийн татварын талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн мягмар гарагт “Оюу толгой” компани Монгол Улсад татвар болгож 130 сая ам.доллар төлөх ёстой байснаас 30 сая ам.долларыг нь өгөхөөр болсон. Ажлын хэсгийнхнээс үүнийг тодруулах гэтэл хуулийн этгээд, хувь компанийн татварын асуудлыг хувьцаа эзэмшигчдэд л өгдөг нууц гэж мэдээлэл хийсэн. Үүнд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай албан ёсоор тайлбар өглөө.
”Оюу толгой” ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой аж.
“Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан