Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ
Нийслэлийн МАН-ын хороо IV хуралдаанаа өнөөдөр хийж ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодрууллаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч 45 эрхэм мажоритари 30, пропорциональ 15 гэсэн хувилбараар өрсөлдөнө.

Өөрөөр хэлбэл, тухайн намаас нэр дэвшигч 30 хүн тойрог, тойрогтоо өрсөлдөх бол үлдсэн 15 нь намын нэрсийн жагсаалтаар нэр дэвших юм. Нийслэлийн МАН-ын хорооныхон нэр дэвшигчдийг тодруулахдаа намын анхан шатны 152 үүрээр хэлэлцүүлж, тодорхой нэрсийг гаргасан байна. Хуралдааны үеэр нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцэх үед танхимаас гурван хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Тэдний хоёр нь нууц санал хураалтын дүнд нэр дэвших эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүд маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ.
Нэр дэвшигчдийн зургаа нь инженер, 10 нь эрх зүйч, хуульч, мөн гурав нь эмч мэргэжилтэй бол сэтгүүлч хоёр, багш хоёр, химич нэг, орчуулагч нэг хүн тодорчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт О.Даваасүрэн, Ц.Чинбат, Ж.Алдаржавхлан, Б.Энх-Амгалан, Баянзүрх дүүрэгт Г.Ганбаяр, Т.Насанхүү, М.Ганбаатар, Н.Алтансүх, Х.Чинбат, Б.Төмөрчулуун, Сүхбаатар дүүрэгт, Б.Баярмагнай, Г.Төмөрбаатар, С.Даваадаш, А.Амарсайхан нэр дэвшихээр тодорсон байна. Харин нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт нэгэн үе тус дүүргийг удирдаж явсан Ч.Сайханбаяр, Р.Хадбаатар, Д.Авирмэд, Р.Дагва, Д.Баярсайхан, Б.Бямбадорж нар дэвшихээр тодорчээ. Энэ мэтчилэн хүмээсээ нэр дэвшүүлэхээр нийслэлийн МАН-ын хороо сонгожээ. Нэр дэвшигчдийг сонгох үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, “Манай нам ууган нэрээ сэргээж, ирэх сонгуульд оролцох гэж байна. Монгол Ардын нам бол хийсэн ажилтай, хэлэх ч үгтэй улс төрийн хүчин. Бид бүтээснээсээ ихийг бүтээнэ” гэв.
Харин нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөгжилд бид огцом эргэлт хийнэ. Нийслэл хотоо метротой болгох, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх, ундны усны шинэ эх үүсвэртэй болох зэрэг далайцтай ажлуудыг удахгүй эхлэх гэж байна. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлоохын тулд хийх ажил олон. Тухайлбал, оюутны хотхоныг Багануур руу шилжин суурьшуулна. Туул, Сэлбэ голыг сэргээх төсөл, хөтөлбөрийг бодит ажил болгоно. Дулааны шугамын шинэ эх үүсвэртэй болно. Чухам ийм л учраас нийслэлийн МАН-ын хороо мэдлэг, чадвартай, дадлага туршлагатай хүмүүсийг холбогдох хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдлээ” гэсэн юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл