Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюутолгойн анхны санхүүжилтийн хэтрэлтийн талаарх тайланг ил болгоно
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын асуудал цэгцрээгүй байхад төслийн санхүүжилтийг нэмэгдүүлбэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж мэдэгдлээ.

 Г.Уянга гишүүн хэлэхдээ, "Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт 4.9 тэрбум ам.доллар хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч 9 тэрбум ам.доллар болно хэмээн ярих болсон. Бид гэрээгээр баталгаажуулсан анхны хөрөнгө оруулалтыг нөхөөгүй атал хоёр дахин их хөрөнгө зээлээр гаргавал Монгол Улсын төсөв даахгүй. Оюутолгой төсөлтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт болон олон маргаантай асуудал шийдэгдээгүй байхад нэмж 9 тэрбум ам.долларын өр тавихыг хүлээн зөвшөөрөх эрх бидэнд байхгүй. Үүний 3 тэрбум гаруй ам.доллар нь Монголын тал хариуцах өр болно” гэв.

Тэрээр “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн тайланг гар дээрээ аваад байгаа ба түүнд нууцын зэрэглэлийн журмаар хүргүүлсэн гэнэ. Уг шалгалтын мэдээнд төрийн нууцад хамаарах асуудал огт байхгүй, тэгээд ч нэг төслийн мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулах шалтгаан байхгүй гэж үзэж байна. Засгийн газар ойрын хугацаанд энэ талын мэдээллийг УИХ-д танилцуулахгүй бол тэрбээр шалгалтын материалыг дэлгэх болно" гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан