Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайхан УИХ-д зөвлөмж хүргүүлнэ
“Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Тусгаар тогтнолын Ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Т.Галсандорж мөн Монголын Уул уурхайн ассиоциаци, Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, алт, жонш олборлогчдын холбоо, Монголын геологчдын холбоо, уул уурхайн хөрөнгө оруулагчдын ассиоциаци, ханган нийлүүлэгчид зэрэг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 120 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцлоо. Монголд уул уурхайн салбар хөгжөөд 90 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч хууль эрх зүйн орчин өнөө хэр хангалтгүй, тогтворгүй байгаа нь хөрөнгө оруулалтгүй болох гол шалтгаан болж байгаагийн дээр баялаг бүтээгчдээ дэмжих төр, засгийн бодлого дутмаг байна гэж тэд шүүмжлэв.

Манай улс алт, зэс, молибден, цайр, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур, жонш зэрэг 10 гаруй нэр төрлийн түүхий эд олборлодог ч ихэвчлэн анхан шатны боловсруулалт хийж баяжмал болгон экспортлодог. Өмнөх Засгийн газрын үед экспортын чиг хандлагатай уул уурхайн салбарыг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын хэмжээнд чухалчилан авч үзэж хөрөнгө оруулагчдад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг чухалчилан ажилласны үр дүнд уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч 2009 онд гэхэд ДНБ-ний 28.2 хувь, үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 65.4 хувийг, экспортын бүтээгдэхүүний 84.6 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байжээ. Мөн 2009 оны 10-р сард Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулснаар томоохон хөрөнгө оруулалт татаж Монголын уул уурхайн салбар дэлхийн түвшинд яригдаж эхэлсэн гэдгийг МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нээлтийнхээ үгэнд онцолсон юм.

Хэлэлцүүлгээр “Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудал, өнөөгийн нөхцөл байдал”, “Эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад уул уурхайн салбар дахь төрийн зохистой оролцоог хангах нь”, “Эрдсийн бүтээгдэхүүний экспорт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зэрэг сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөөс нээлттэй санал авсан юм. Энэхүү саналыг зөвлөмж болгож УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан