Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлд нэр дэвшигчид эхнээс маргаан үүсгэх нь
Өчигдөр оройжин хуралдсан нийслэлийн АН-ын хурал араасаа маргаан дагуулахаар болж байх шиг. Нэр дэвшигчдээ тодруулахдаа нэлээд хэл ам хэрүүл болсны эцэст гомдолтой үлдсэн хэсэг хүн байгаа аж. Тухайлбал, Баянзүрх, Баянгол дүүргийн АН-ын дарга нар гомдол гаргахаар зэхжээ. Нийслэлийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бус хүмүүсийг нэр дэвшүүллээ, дүрмээ зөрчлөө гэсэн гомдол тавихаар ярилцаж эхэлж. Тойрогт өрсөлдөх болоод жагсаалтад бичигдсэн хүмүүс хэн нэг даргын нөлөөгөөр гэнэт орж ирлээ, зарим нь АН-ын гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй байна хэмээж буй. Иймээс удахгүй нийслэлийн АН-д гомдолоо хүргүүлэх юм байна. Энэ долоо хоногийн баасан гаригт СЕХ-нд нэр дэвшигчдээ бүртгүүлэх сүүлчийн хугацаа. Тэгэхээр түүнээс өмнө нэлээд их маргаан, хэрүүл болж мэдэхээр байна.   
Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан