Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Зэс хомсдоно гэж урьдчилан таамаглаж байна
2014 онд дэлхийн зах зээлд зэсийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давна гэж үзэж буйгаа Америкийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид илэрхийлжээ.

“Перу улсын “Las Bambas” төслийн барилгын ажлыг дуусгахад урьд нь төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгө мөнгө болон илүү их цаг хугацаа шаардагдах бол Монголын зэс олборлогч “Оюу толгой” төсөл төлөвлөж байсан үйлдвэрлэлийн хэмжээгээ энэ онд гүйцээж чадахгүй” гэж шинжээчид тэмдэглээд, эрэлт хэрэгцээ, тухайлбал, улаан металлын үнээс их зүйл шалтгаална гэдгийг нэмж хэллээ.

2015 онд зэсийн үнэ энэ жилийнхтэй харьцуулахад ойролцоогоор 7,7 хувиар буурна гэж урьд нь Францын “Natixis” банк мэдээлсэн байна. Тус банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, ирэх онд нэг тонн зэс 6335 долларын үнэтэй байх аж.

“2014 онд зах зээлд зэсийн илүүдэл үүснэ гэж бид таамаглаж байсан боловч Хятадын Нөөцийн товчоо стратегийн нөөцөө нөхөхийн тулд үнийн бууралтыг ашигласан нь зах зээлд хомсдолоос гарах боломжийг дахин олгосонгүй. Гэхдээ энэ нь зах зээлийн үндсэн байдалд нөлөөлөхгүй” гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан