Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт Д.Зоригт сайд татагдах уу

Авлигатай тэмцэх газраас  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, энэ сарын 7-ноос сэжигтнээр тооцон Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан билээ. Сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа Д.Батхуяг мөрдөн байцаалтын явцад өөрт нь үүсгээд байгаа хэрэгт Төрийн ордонд сууж байгаа 10 гаруй хүн холбогдоно хэмээн мэдүүлэг өгсөн тухай яриа байна. Үүний нэг нь ЭБЭХ-ий сайд Д.Зоригт байж магадгүй гэнэ. Д.Зоригт нь тухайн үед уул уурхайн лицензийн асуудлыг зохицуулах комиссыг ахалж байсан гэсэн мэдээлэл байдаг. Түүнийг огцруулах асуудал ч дахин дахин тавигдаж байсан. Түүнийг огцруулах үндэслэлийн нэг нь УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, лиценз олголт эмх замбараагүй, салбарын яам, агентлаг хууль хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа явдал гэж онцолсон байдаг.  АМГ-ын дарга асан Д.Батхуягийг зөвхөн энэ удаа шалгаж эхлээгүй, өнгөрсөн оны сүүлээр  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгт татан шалгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм. Д.Батхуягийг Ашигт малтмалын газрын дарга байхдаа 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"  хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгаж байсан. Энэ удаад ч дээрх хэргүүдийг нь сэргээн шалгаж байгаа аж. Түүнд холбогдоод буй 192 зөвшөөрлийн хэрэгт Төрийн ордон, салбар яамнаас нь шалгагдах хүн нэлээдгүй гарах сураг байна. Дашрамд дурьдахад, улс орон даяар эрэн сурвалжлагдаж буй АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт тайга руу оргосон гэх мэдээлэл Төрийн ордноор нэг тархжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан