Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ц.Мөнх-Оргил: Долдугаар сарын 1-нд би үүргээ сайн гүйцэтгэсэн гэж боддог
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой цөөн хором ярилцлаа.



-УИХ-ын сүүлийн чуулган хуралдаж, түр завсарлага авлаа. Таны хувьд энэ чуулганаар юу амжуулав?

-Эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ яаж түргэн шуурхай тэгш хүргэх вэ гэдэг  асуудалд бодлогын арга хэмжээ авсан гэж бодож байна. Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулиар уул уурхайн болон бусад нийгмийн  баялагаас төсвийн саванд хуваарьлагдаж, оногдож байгаа энэ хөрөнгийг тэр дор нь УИХ болон дараагийн УИХ үрэн тарах хийхгүйгээр тодорхой хэсгийг эдийн засгийн хөгжилд зориулаад нэг хэсгийг нь ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд хөрөнгө болгож бэлэн мөнгөөр шимтгэлийн төлбөр хэлбэрээр олгож байгаа  чухал  ач холбогдолтой болсон. Үүнээс гадна Оюутолгойн гэрээ хэлэлцээр хэрүүлтэй уруултай урагшаа явлаа. Гэхдээ үүний зөв бурууг  амьдрал баталж өгөх байх. Ямар ч байсан энэ гэрээ хийгдснээр Монгол  Улс дэлхийн хөрөнгө оруулалтыг маш ихээр татлаа. Бидний хийх ёстой, харамсалтай нь хийж амжаагүй үлдсэн нэг ажил бол нийгмийн даатгалын рефорумын асуудал. Өөрөөр  хэлбэл, тэтгэвэрийн, боловсролын шинэчлэл байсан. Энэ хоёр дээр өнгөрсөн дөрвөн жилд маш олон талаас нь үзлээ харлаа, маргалаа. Нэлээд бодлогын хувилбаруудыг гаргалаа. Гэхдээ энэ ажлыг хийж амжсангүй. Дараагийн парламент батлах байх.
-Хууль эрхзүйн шинэтгэл, хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Нэлээд арга хэмжээ авлаа. Харамсалтай нь Цагдаагийн хуулиа шинэчилж баталж чадсангүй. Гэхдээ ер нь эрхзүйн шинэтгэлийн хувьд томоохон асуудал шийдэгдсэн.
-Долдугаар сарын 1-ний хэргийн талаар. Хамгийн гол буруутай этгээд Ц.Мөнх-Оргил гэж тайлбарлах олон хүмүүс байлаа шүү дээ?
-Энэ талаархи мэдээллийг хэвлэл мэдээллээр хангалттай ярьсан. Зарим хүн шиг өдөр бүр энэ асуудлаар хэвлэл мэдээллээр гарч, яриад байх бололцоо байхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Сонирхол ч байхгүй. Яагаад гэхээр төрийн нууцийн тухай хууль үйлчилдэг. Эрүүгийн  байцаан шийтгэх хууль байна. Энэ асуудал хуулиараа шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдэгдээд явж байна. Гэтэл гарч ирээд ардын баатар болох гэсэн  юм  шиг, эсвэл  өөрийгөө өмөөрөх гэж байгаа юм шиг  тайлбар хэлээд, эсвэл хэн нэгнийг буруутгаад,  өөрийгөө өмөөрөөд байх нь нэгдүгээрт хууль зөрчиж байна.  Өөрөөр хэлбэл, төрийн батлаад өгсөн хуулийг зөрчиж байгаа юм. Миний ярих зүйлд  нууцийн тухай хуульд хамаарах ч юм байна. Хамаарахгүй ч юм бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар болно, болохгүй гээд заасан юм байна. Ийм хуулийн хязгаартай, нөгөө талаас хувь хүний өөрийн хязгаар гэж байх ёстой. Мэдээж шалгуулж буй цагдаагийнхан, хохирсон иргэдийн ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандах ёстой.
-Та УИХ-д нэр дэвших үү?
-Намаас нэр дэвшүүлбэл би сонгуульд оролцоно. Би намаас нэр дэвших нь ёс зүйтэй гэж бодож байгаа. Миний энэ байр суурьтай санал нийлэхгүй хүн гарах байх.  Зарим төрийн бус байгууллага,  ар гэрийн холбооны хүмүүс. Мэдээж тэднийг хүндэлж байна. Гэхдээ долдугаар сарын 1-ний үймээн самууныг эхлүүлсэн бужигнуулж нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд орох эрхтэй, ёс зүйтэй гэж өөрийгөө үзээд нэр дэвшээд явж байгаа цагт би төрийн албан хаагчийн хувьд ямар нэгэн ёсзүйн асуудалгүй. Өөрөөр хэлбэл, миний хувьд хаалттай зүйл байхгүй. Энэ жагсаалыг би эхлүүлсэн, нийтийг хамарсан, эмх замбараагүй байдалд хүргэсэн бол өөр хэрэг. Миний хувьд ийм зүйл байгаагүй. Тухайн үед  хийх ёстой ажлаа хийсэн. Зөв буруу хийсэн үү гэдэг бол өөр асуудал. Би  бол хувьдаа бололцоотой бүх зүйлийг хийсэн. Үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан