Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ
Улсын Дээд шүүх Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын хүсэлтийг хянан хэлэлцлээ.
Хамуг Монголын Хөдөлмөрийн намынхан II бага хурлаараа ХМХН-ын дүрмийн 2.3 дахь заалтыг “Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын далбаа нь хөх, улаан, хөх гэсэн хоёр өнгөтэй байх ба урт өргөн нь 2:1 харьцаатай байна. Зүүн талын хөх өнгө нь “Хөх Монгол”-ыг, дунд улаан нь “Бүтээн байгуулалт”-ыг, баруун талын хөх өнгө нь “Хамуг Монгол”-ыг бэлгэднэ. Далбааны голын улаан дээр Хамуг Монгол Хөдөлмөрийн намын бэлгэдэл байрлана” гэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.
Мөн “Нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн орсон тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээлжит их хурлаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг намын дүрмийн 20 дугаар бүлгийн 1.14 заалт болгон нэмэлт оруулахаар шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүх Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмдээ оруулсан эдгээр  өөрчлөлтүүд нь хуульд нийцэж байна хэмээн үзэж улсын бүртгэлд бүртгэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан