Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэрэг-4
Хууль хяналтынхан авлига, албан тушаалын хэргээр хэн нэгнийг баривчлан шалгахад л дараагийн “гэмт хэрэгтэн” тодрох жишээтэй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэхэд түүний араас 20 орчим албан тушаалтан ямар нэг байдлаар холбоотой нь тодорхой болж, байцаагдаж яваа. Тэдний дунд одоогийн УИХ-ын гурван ч гишүүн бий. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга асан хэрэгт холбогдсоноор мөн л УИХ-ын нэгэн гишүүнийг хөлдөө чирэв бололтой. УИХ-ын гишүүд дунд бүр хүн амины хэргийн сэжигтнээр татагдаж, “аав”-ынд суусан нэгэн ч бий.
УИХ-ын гишүүн С.Баяр гэмт хэрэгт холбогдоод оргон зайлчихав уу
УИХ-ын гишүүн С.Баяр АНУ руу эмчлүүлэхээр явсан уу эсвэл холбогдсон хэрэг нь илрэх гээд байснаас хууль хяналтынхнаас зугтаж, гадаад руу оргон зайлчихав уу гэсэн асуулт хариу нэхэж байна. Тэрээр дөрвөн жил тохой нийлүүлэн суусан нөхөдтэйгээ хамт сүүлчийн чуулгандаа ч суусангүй. Өнөөдөр болох намынхаа Бага хуралд ч оролцохгүй гэсэн. Түүний хууль бусаар лиценз олгосон хэрэг нь сөхөгдөж, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчилсан сургаар УИХ-ын гишүүн С.Баярыг гадаад руу зугтчихсан гэж хардах хүн олон байна. Учир нь, С.Баяр Ерөнхий сайд болсны дараа Д.Батхуягийг АМГ-ын даргаар томилуулсан, бүр УИХ-ын сонгуульд, Хөвсгөл аймагт нэрийг нь дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн нь аль хэдийнэ олонд ил болсон. Тиймээс Д.Батхуягийг С.Баярын заавраар тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон байх магадлалтай гэж буруутгаж буй гэнэ. Иргэний хөдөлгөөнийхөн С.Баярыг зарим нэр бүхий сайдтай хамт эх орноосоо урваж, Оюу толгойн гэрээг гадаадынханд ашигтай хувилбараар хийсэн хэмээн тагнуулын байгууллагаар шалгуулсан удаатай. Түүнчлэн “долдугаар сарын 1”-ний эмх замбараагүй байдлыг тухайн үед Ерөнхий сайд, МАХН-ын дарга байсан С.Баяраас болж гарсан гэж буруутгадаг нь ч бий. Хэрэв тэр өдөр жагсагчдын тавьсан шаардлага бүхий албан бичгийг С.Баяр намынхаа байрнаас гарч ирээд хүлээж авсан бол, Онц байдал зарла гэж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шахаагүй бол “долдугаар сарын 1” болохгүй байлаа гэж ярих хүн цөөнгүй. Тэрээр үймээний үеэр галт зэвсэг хэрэглэх тушаал өгч, дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж буй цагдаагийн экс дарга нарын хэрэгт гэрчээр дуудагдсаныг уншигчид маань санаж буй биз.
С.Баярын нэр холбогдсон өөр нэг ноцтой хэрэг ч бий. ОХУ-д төлсөн 250 сая ам.доллараас 50 сая нь алга болсон хэрэгт түүнийг буруутгадаг тухай мэдээлэл байна. Хууль хяналтынханд нэг л баригдвал дээрх хэргүүд сөхөгдөж мэдэх учир УИХ-ын гишүүн С.Баяр гадаад руу оргон зайлчихав уу. Ямар ч байсан ойрын үед Монголд байна гэж дуулдсангүй.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл айлд малгайгаа мартаж, хүн амины хэрэгт унах шахав
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг одоогоос 13 жилийн өмнө хүн амины хэрэгт сэжиглэж, “нарсанд” 20 хоног амьдруулсан удаатай. Тодруулбал, цагдаагийнхан 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт түүнийг сэжиглэж, баривчилсан юм. Сэжигтнээр татах үндэслэлээ хэргийн газраас түүний малгай олдсонтой холбон тайлбарласан гэдэг.
Уг нь, эл хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч хэрэг гарсны дараа “Э.Бат-Үүл малгайгаа мартсан нь тогтоогдлоо” гэсэн тодорхойлолт гаргасан атлаа жил гаруйн дараа эрхэм гишүүнийг дуудаж, “Нөгөө малгай чинь байна уу. Аваад ирээрэй. Хэрэг болоод байна” гэжээ. Өнөө малгайгаа аваачиж өгтөл, мөрдөн байцаагч “Одоо энэ малгайгаар таныг сэжигтнээр татаж байна” гээд “Ганц худаг”-т хорьжээ. Гэвч Э.Бат-Үүл гишүүн малгайгаа талийгаачийнд мартаад явсан нь түүнийг хүн амины хэрэгт сэжиглэх үндэслэл болохгүй, тэгээд ч хэргийн газар очоод шоконд орж, тэндээс Засгийн газрын ордон руу явахаар яарч гарахдаа мартсан нь тодорхой болсон аж.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй олон хүнийг сэжиглэсэн эл аймшигт аллагыг үйлдсэн хэрэгтэн өдий болтол олдоогүй л байна. Аргаа барахдаа Засгийн газар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тогтоол ч гаргасан удаатай. Гэвч хэрэг илэрсэнгүй...
УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг авлигын хэргээр шалгаж буй гэнэ
Хотын мэр байхдаа газрын наймаа, хууль бус өмчлөлийг цэцэглүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг буруутгадаг болоод олон жил өнгөрч байна. Түүнийг газрын маргаанаас болж иргэд шүүхэд өгч заргаа авсан тохиолдол ч бий. Үүнээс гадна Баянгол дүүргийн гуравдугаар хороололд байрлах нэгэн их дэлгүүрийн эзэнд их хэмжээний газар өмчлүүлснийхээ хариуд 820 сая төгрөгөөр үнэлэгдэх хаус авлигад авсан мэдээлэл ч цахим мэдээллийн хуудсаар таржээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг авлига авсан эсэхийг шалгуулахаар хэн нэгэн АТГ-т матсан гэнэ. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг буруутгаж буй хэрэгт ч түүний нэр холбогдоод байгаа. М.Энхболд 2004 онд хотын мэр байхдаа “Сүхбаатар” хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонинг хувьчлах шийдвэр гаргасан нь өдгөө түүний нэр дээр хавтаст хэрэг дугаарлахад хүргэсэн аж. Үүнээс үзвэл, АТГ-ынхан М.Энхболдод хамаарах хуудуутай асуудлуудыг шалгаж, тодруулж эхэлжээ.
УИХ-ын гишүүн С.Баяр гэмт хэрэгт холбогдоод оргон зайлчихав уу
УИХ-ын гишүүн С.Баяр АНУ руу эмчлүүлэхээр явсан уу эсвэл холбогдсон хэрэг нь илрэх гээд байснаас хууль хяналтынхнаас зугтаж, гадаад руу оргон зайлчихав уу гэсэн асуулт хариу нэхэж байна. Тэрээр дөрвөн жил тохой нийлүүлэн суусан нөхөдтэйгээ хамт сүүлчийн чуулгандаа ч суусангүй. Өнөөдөр болох намынхаа Бага хуралд ч оролцохгүй гэсэн. Түүний хууль бусаар лиценз олгосон хэрэг нь сөхөгдөж, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчилсан сургаар УИХ-ын гишүүн С.Баярыг гадаад руу зугтчихсан гэж хардах хүн олон байна. Учир нь, С.Баяр Ерөнхий сайд болсны дараа Д.Батхуягийг АМГ-ын даргаар томилуулсан, бүр УИХ-ын сонгуульд, Хөвсгөл аймагт нэрийг нь дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн нь аль хэдийнэ олонд ил болсон. Тиймээс Д.Батхуягийг С.Баярын заавраар тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон байх магадлалтай гэж буруутгаж буй гэнэ. Иргэний хөдөлгөөнийхөн С.Баярыг зарим нэр бүхий сайдтай хамт эх орноосоо урваж, Оюу толгойн гэрээг гадаадынханд ашигтай хувилбараар хийсэн хэмээн тагнуулын байгууллагаар шалгуулсан удаатай. Түүнчлэн “долдугаар сарын 1”-ний эмх замбараагүй байдлыг тухайн үед Ерөнхий сайд, МАХН-ын дарга байсан С.Баяраас болж гарсан гэж буруутгадаг нь ч бий. Хэрэв тэр өдөр жагсагчдын тавьсан шаардлага бүхий албан бичгийг С.Баяр намынхаа байрнаас гарч ирээд хүлээж авсан бол, Онц байдал зарла гэж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шахаагүй бол “долдугаар сарын 1” болохгүй байлаа гэж ярих хүн цөөнгүй. Тэрээр үймээний үеэр галт зэвсэг хэрэглэх тушаал өгч, дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж буй цагдаагийн экс дарга нарын хэрэгт гэрчээр дуудагдсаныг уншигчид маань санаж буй биз. С.Баярын нэр холбогдсон өөр нэг ноцтой хэрэг ч бий. ОХУ-д төлсөн 250 сая ам.доллараас 50 сая нь алга болсон хэрэгт түүнийг буруутгадаг тухай мэдээлэл байна. Хууль хяналтынханд нэг л баригдвал дээрх хэргүүд сөхөгдөж мэдэх учир УИХ-ын гишүүн С.Баяр гадаад руу оргон зайлчихав уу. Ямар ч байсан ойрын үед Монголд байна гэж дуулдсангүй.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл айлд малгайгаа мартаж, хүн амины хэрэгт унах шахав
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг одоогоос 13 жилийн өмнө хүн амины хэрэгт сэжиглэж, “нарсанд” 20 хоног амьдруулсан удаатай. Тодруулбал, цагдаагийнхан 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт түүнийг сэжиглэж, баривчилсан юм. Сэжигтнээр татах үндэслэлээ хэргийн газраас түүний малгай олдсонтой холбон тайлбарласан гэдэг. Уг нь, эл хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч хэрэг гарсны дараа “Э.Бат-Үүл малгайгаа мартсан нь тогтоогдлоо” гэсэн тодорхойлолт гаргасан атлаа жил гаруйн дараа эрхэм гишүүнийг дуудаж, “Нөгөө малгай чинь байна уу. Аваад ирээрэй. Хэрэг болоод байна” гэжээ. Өнөө малгайгаа аваачиж өгтөл, мөрдөн байцаагч “Одоо энэ малгайгаар таныг сэжигтнээр татаж байна” гээд “Ганц худаг”-т хорьжээ. Гэвч Э.Бат-Үүл гишүүн малгайгаа талийгаачийнд мартаад явсан нь түүнийг хүн амины хэрэгт сэжиглэх үндэслэл болохгүй, тэгээд ч хэргийн газар очоод шоконд орж, тэндээс Засгийн газрын ордон руу явахаар яарч гарахдаа мартсан нь тодорхой болсон аж.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй олон хүнийг сэжиглэсэн эл аймшигт аллагыг үйлдсэн хэрэгтэн өдий болтол олдоогүй л байна. Аргаа барахдаа Засгийн газар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тогтоол ч гаргасан удаатай. Гэвч хэрэг илэрсэнгүй...
УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг авлигын хэргээр шалгаж буй гэнэ
Хотын мэр байхдаа газрын наймаа, хууль бус өмчлөлийг цэцэглүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг буруутгадаг болоод олон жил өнгөрч байна. Түүнийг газрын маргаанаас болж иргэд шүүхэд өгч заргаа авсан тохиолдол ч бий. Үүнээс гадна Баянгол дүүргийн гуравдугаар хороололд байрлах нэгэн их дэлгүүрийн эзэнд их хэмжээний газар өмчлүүлснийхээ хариуд 820 сая төгрөгөөр үнэлэгдэх хаус авлигад авсан мэдээлэл ч цахим мэдээллийн хуудсаар таржээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг авлига авсан эсэхийг шалгуулахаар хэн нэгэн АТГ-т матсан гэнэ. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг буруутгаж буй хэрэгт ч түүний нэр холбогдоод байгаа. М.Энхболд 2004 онд хотын мэр байхдаа “Сүхбаатар” хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонинг хувьчлах шийдвэр гаргасан нь өдгөө түүний нэр дээр хавтаст хэрэг дугаарлахад хүргэсэн аж. Үүнээс үзвэл, АТГ-ынхан М.Энхболдод хамаарах хуудуутай асуудлуудыг шалгаж, тодруулж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
























